“Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийг мэдээллээр хангах журам”-ын хэрэгжилтийг хангуулах ажлын хүрээнд Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн ажлын алба, Стратеги судалгааны хүрээлэнгээс 2023 оны зургаадугаар сарын 20-21 өдрүүдэд аймгийн Засаг даргын ахалсан Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийг мэдээллээр хангах орон тооны байнгын ажлын хэсгийн үйл ажиллагаатай шалган танилцаж, мэргэжил арга зүйн зөвлөгөө өгч Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийг мэдээллээр хангах ажлын хэсгийн гишүүд, аймгийн төрийн байгууллагын удирдлагууд, сумдын Засаг даргын Тамгын газрын албан хаагчид нийт 100 хүнд Үндэсний аюулгүй байдлыг хангахтай холбогдсон асуудлаар аймгийн Мазаалай театрт сургалт зохион байгууллаа.
Тус сургалтын бэлтгэл ажлыг Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийг мэдээллээр хангах орон тооны байнгын ажлын хэсгийн нарийн бичгийн дарга, аймгийн Засаг даргын Тамгын газрын дарга Ш.Эрдэнэбат удирдан зохион байгууллаа.
Сэтгэгдэл ( 0 )