Баруун бүсийн аймгуудын нутгийн өөрөө удирдах байгууллагын сонгуультан, ажилтнуудын сургалт, зөвлөгөөн болон спортын наадмыг энэ амралтын өдрүүдэд амжилттай зохион явууллаа.
Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, Швейцарын хөгжлийн агентлагийн санхүүжилтээр хэрэгжиж байгаа “Нутгийн өөрөө удирдах байгууллагын институтийн чадавхыг бэхжүүлэх нь” төсөлтэй хамтран Алтай хотноо тус сургалтыг зохион байгууллаа.
Нутгийн өөрөө удирдах байгууллагын сонгуультан, ажилтнуудын чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх, хоорондын харилцаа холбоог бэхжүүлэх, эрүүл мэнд бие бялдрыг чийрэгжүүлэх зорилготой “Урлаг, спортын наадам”-д Говь-Алтай, Ховд, Завхан, Увс, Баян-Өлгий аймгийн ИТХ-ын төлөөлөгч, холбогдох мэргэжилтнүүдээс бүрдсэн баг тамирчид сагсан бөмбөг, волейбол, ширээний теннис, дартс, шатар, олс таталт гэсэн спортын 6 төрлөөр өрсөлдөж, шилдгүүдээ тодрууллаа.
Арга хэмжээнд баруун 5 аймгийн сонгуультан, ажилтнуудын төлөөлөл 100 гаруй хүн оролцсон.
ДАРТС
1-р байр Говь-Алтай аймаг
2-р байр Увс аймаг
3-р байр Ховд аймаг
Ширээний теннис эмэгтэй:
1-р байр Баян-Өлгий аймгийн ИТХ-ын мэргэжилтэн М.Керимжан
2-р байр Ховд аймгийн ИТХ-ын Төлөөлөгч Л. Бадамхорлоо
3-р байр Говь-Алтай аймгийн ИТХ-ын Төлөөлөгч Л.Отгончимэг
Ширээний теннис эрэгтэй:
1-р байр Баян-Өлгий аймгийн ИТХ-ын Төлөөлөгч Ж.Адалбек
2-р байр Завхан аймгийн ИТХ-ын Төлөөлөгч Д.Пүрэвдорж
3-р байр Увс аймгийн ИТХ-ын Төлөөлөгч Б.Пүрэвгончиг
Шатар эрэгтэй:
1-р байр Говь-Алтай аймгийн ИТХ-ын Төлөөлөгч А.Алтанхуяг
2-р байр Баян-Өлгий аймгийн ИТХ-ын Төлөөлөгч З.Исагул
3-р байр Завхан аймгийн ИТХ-ын дарга Н.Тамир
Шатар эмэгтэй:
1-р байр Говь-Алтай аймгийн ИТХ-ын мэргэжилтэн Б.Оюундалай
2-р байр Завхан аймгийн ИТХ-ын мэргэжилтэн Ж.Нямдолгор
3-р байр Увс аймгийн ИТХ-ын мэргэжилтэн О.Энх-Амгалан
Сагсан бөмбөг холимог:
1-р байр Ховд аймаг
2-р байр Завхан аймаг
3-р байр Баян-Өлгий аймаг
Волейбол холимог:
1-р байр Ховд аймаг
2-р байр Говь-Алтай аймаг
3-р байр Баян-Өлгий аймаг
Олс таталт холимог:
1-р байр Завхан аймаг
2-р байр Ховд аймаг
3-р байр Увс аймгийн баг тус тус шалгарлаа.
Шилжин явах цомын эзнээр ГОВЬ-АЛТАЙ аймгийн баг тамирчид тодорлоо.
Сэтгэгдэл ( 4 )
Доолхи постыг хэлгүй хүн бичсэн боллолтой Мөнгөөл тоглож налигадгаа болиолоо та нал зүгээл
ямар ч арга хэмжээ зохиож чаддагүй яам Сангийн яам байна Мөнгөний эзэн учраас юм мэддэг арай ул сууоьтай хүмүүс болотой
Энэ улсын мөнгөөр тоглож наригдагаа болчээ Ноднинжингоо ой арга хэмжээгээ тэмдэглсэн Хэмнэдийн хууль байдаг л юм бол энэ уулзалт тэмцээнийг зохион байгуулж буй дарга нараа задлын төлүүлэ хариуцлага хүлээлгээч Бүх салбар ийм нэг далдууо уулзаж архиддаг явдлыг зогсоомоор байна Ерөнхий сайдаа ИХ-ын эрх мэдэл хэтэрлээ
Увсынхан нам даруулжээ