СХД: Авто зогсоолын тохижилтын ажил бүрэн дууслаа

2023 оны 05 сарын 29

Сонгинохайрхан дүүргийн 14-р хороонд Дүүргийн Орон нутгийн Хөгжлийн Сангийн хөрөнгө оруулалтаар 14 дүгээр байрны урд талд 920 м.кв талбайд хатуу хучилттай 30 авто машины зогсоолыг хийж дууслаа.

Энэхүү нийтийн эдэлбэр талбайд өмнө нь балгас хэмээх барилга байсан бөгөөд дүүргийн Засаг дарга өнгөрөгч дөрөвдүгээр сард тус хороонд ажиллахдаа энэхүү нийтийн эзэмшлийн талбайг авто зогсоол болгох үүргийг өгсөн. Үүний дагуу дүүргийн Дэд бүтцийн хөгжлийн алба ОНӨААТҮГ богино хугацаанд тохижилтын ажлыг хийж дуусгалаа.

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
зочин (103.212.118.221) 2023 оны 05 сарын 30

гоё байна

0  |  0
Зангараг (204.111.170.39) 2023 оны 05 сарын 30

Сайн бна.

2  |  0
Top