ЧИНГЭЛТЭЙ | Хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах хороо хуралдлаа

Б.Батчимэг | Zindaa.mn
2023 оны 06 сарын 29

Дүүргийн Хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороо ээлжит хурлаа хуралдуулж, гомдол гаргасан иргэдийн асуудлыг хэлэлцэн, холбогдох шийдвэрийг гаргалаа.

Хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороо нь Хөдөлмөрийн маргаанаас урьдчилан сэргийлэх, шүүхийн өмнөх шатанд эвлэрүүлэн зуучлах үүрэгтэй бөгөөд долоо хоног бүр хуваарийн дагуу хуралдаж, хүсэлт ирүүлсэн иргэдийн асуудлыг хуулийн хугацаанд хэлэлцэн шийдвэрлэж байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top