Уралдсан морьдыг дахин хэмжиж, хасахгүй байхаар шийдвэрлэлээ

2023 оны 07 сарын 10

Монголын морин спорт уяачдын холбооноос баталсан “Хурдан морины уралдааны дүрэм”-д уралдаанд түрүүлж айрагдсан морьдын сэрвээний өндрийг дахин хяналтын хэмжилт хийж, дүрэмд заасан насны ангиллын хэмжээнээс давсан нь тогтоогдвол уралдаанаас хасаж, дараагийн морийг хэмжиж, байр эзлүүлэхээр тусгасан.

Энэхүү журмын дагуу гаргасан холбооны саналыг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам дэмжиж, дахин хэмжих асуудлыг хурдан морины салбар хороонд оруулсан. Гэвч Үндэсний их баяр наадмаар хурдан морьдын хязаалангийн уралдаанд айрагдаж, түрүүлсэн морьдыг дахин хяналтын хэмжилт хийх явцад маргаан гарснаас үүдэн уралдсан морьдыг дахин хэмжиж, хасахгүй байх шийдвэрийг Хурдан морины салбар хороо гаргажээ.

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(202.126.88.177) 2023 оны 07 сарын 10

Монголын хууль 3 хоног гэдэг нь энэ үү, кк

0  |  0
H(66.181.161.71) 2023 оны 07 сарын 10

Heden uls torchid uul uurhai ni baylagiig ard tumnees deeremdsen tednii gar hol golduu tsunh barigch manangiin daldaga hulgaichuud mongol naadam uimuulj huiten ol 2g daahgui idehees oor id shidgui balai etliiz adsaganii uraldaaniig ard tumen uzehee bolison shu

0  |  0
см(103.229.123.26) 2023 оны 07 сарын 10

хурдан морь үзэх сонирхолгүй болсон хаашаа л харна цус холилдсон эрлийз морьд

1  |  1
Top