Ганнамын шилдэг эмнэлгүүдийг танилцуулах өдөрлөг боллоо

Админ | Zindaa.mn
2023 оны 08 сарын 25

Дэлхийд эрүүл мэндийн эмчилгээ, үйлчилгээгээр тэргүүлэгч Солонгосын Ганнам дүүрэг 2023 онд Монгол Улсыг онцлон эрүүл мэндийн аялал жуулчлалыг сурталчлан ажиллаж байгаа. Энэ хүрээнд Ганнамын шилдэг зургаан эмнэлгийг Монгол Улсад танилцуулах өдөрлөг Улаанбаатар хотод /2023.08.24/ боллоо.

Ганнам дүүргээс зохион байгуулсан тус өдөрлөгт Ганнам дүүрэгт үйл ажиллагаа явуулдаг 2839 эрүүл мэндийн байгууллагын төлөөлөл болох Ёнсэй их сургуулийн “Ганнам севиранс” эмнэлэг, эх барих, эмэгтэйчүүдийн “Ганнам Ча” эмнэлэг, үе мөч, нуруу нугасны “Нанүри” эмнэлэг, шүдний “Livе” эмнэлэг, гоо сайхны “View”,  урологийн буюу эрэгтэйчүүдийн “Стэнтоп” гэсэн тэргүүлэх зэргийн эмнэлгүүд эмчилгээний ололт амжилт, туршлагаа танилцуулсан юм.

Тодруулбал, Ёнсэй их сургуулийн “Ганнам севиранс” эмнэлэг нь 1983 онд байгуулагдсанаасаа хойш бүс нутгийнхаа эмчилгээний өсөлт дэвшлийг манлайлж, хөхний хорт хавдар, эмэгтэйчүүдийн эмгэг, ходоодны хорт хавдар, бүдүүн гэдэсний хорт хавдар, бөөрний хорт хавдар, зүрхний эмгэг, бамбай булчирхайн хорт хавдар, эрүүл мэндийн багц шинжилгээгээр дэлхийн хэмжээний эмчилгээний системийг хэрэгжүүлж байна. www.gs.severance.healthcare/gs-en/index.do

Харин 1960 онд байгуулагдсан “Ганнам Ча” эмнэлэг нь эх барих, эмэгтэйчүүдийн төрөлжсөн эмнэлэг бөгөөд үргүйдлийг эмчлэх, үр шилжүүлэн суулгах үйлчилгээг чанарын өндөр түвшинд үзүүлдэг. Тус эмнэлэг үргүйдлийн мэс ажилбар /үр шилжүүлэн суулгах ажиллагаа, хиймлээр суулгах, төмсөгнөөс эр бэлгийн эсийг олж авах мэс ажилбар/, өөрөөр болон хагалгаагаар төрөх, эмэгтэйчүүдийн шинжилгээ, хөх болон бамбай булчирхайн эмчилгээгээр мэргэшин ажиллаж байна. www.gangnam.chamc.co.kr

Үе мөч, нуруу нугасны “Нанүри” эмнэлгийн хувьд 20 жилийн туршлагатай бөгөөд нуруу нугасны дурангийн мэс засал, эпидурал буюу нурууны мэдрэлийн гадна хөндийн гоо сайхны мэс засал, үений дуран эмчилгээ, хиймэл үе шилжүүлэн суулгах мэс заслаараа шилдэг эмчилгээ үзүүлдэг. www.nanoori.co.kr

Шүднийн “Livе” эмнэлгийн хувьд эрүү нүүрний мэс засал, хиймэл шүд, шүд нөхөн сэргээх эмчилгээ, шүд буйлны эмгэг судлал, шүдний хэлбэр заслын шилдэг үйлчилгээ үзүүлдэг бөгөөд 17 дамжлагатай халдваргүйжүүлэлтийн систем нэвтрүүлээд байна. www.liveglobalmn.cafe24.com

Гоо сайхны “View” эмнэлэг нь 2005 онд байгуулагдсан цагаасаа гоо сайхны шинжлэх ухааны бүх салбарыг жигд хөгжүүлсэн ба хөхний мэс засал, нүүрний хэлбэр засах, эрүүний гажиг засах, нүдний давхраа, хамрын хагалгаа, өөх соруулах зэрэг шилдэг эмчилгээ үзүүлдэг. www.viewplasticsurgery.com

“Стэнтоп” урологи судлалын эмнэлэг нь эрэгтэйчүүд, урологи судлалаар дагнан ажилладаг бөгөөд үйл ажиллагаа явуулсан 20 жилийн хугацаанд 100 гаруй мянган өвчтөнд эмчилгээ, үйлчилгээ үзүүлсэн байна. Тус эмнэлэг эрэгтэй гоо сайхны мэс засал, бэлгийн сулралын мэс засал, бэлгийн сулралын эмчилгээ, түрүү булчирхайн мэс засал, эрэгтэйчүүдийн өөх соруулах мэс засал болон биеийн галбир засах мэилжгээгээр мэргэшин ажиллаж байна. www.stantop.co.kr   


ЖУ МИН ХЁНЪ: ЭРЧҮҮД ТҮРҮҮ БУЛЧИРХАЙН ТОМРОЛООС СЭРГИЙЛЭХ ДАСГАЛ ХИЙХ ХЭРЭГТЭЙ

Ганнамын шилдэг эмнэлгүүдийг танилцуулах өдөрлөгийн үеэр эрэгтэйчүүдийн “Стэнтоп” эмнэлгийн захирал Жу Мин Хёнътой ярилцсанаа хүргэе.

-Эрэгтэйчүүдийн “Стэнтоп” эмнэлэг ямар төрлийн үйл ажиллагаа явуулж байна вэ?

-Манай “Стэнпонд” урологийн эмнэлэг нь эрэгтэйчүүдийн эмнэлгүүд дундаа хамгийн томд тооцогддог. Хамгийн сүүлийн үеийн тоног төхөөрөмж бүхий хагалгааны өрөө, гадаад иргэдийг хүлээн авах эмчилгээний өрөөтэй. Манай эмнэлэг үйл ажиллагаа явуулсан 20 жилийн хугацаанд 100 гаруй мянган хүнд үзлэг хийж, 30 мянган өвчтөнд эр бэлэг эрхтэн томруулах мэс засал хийгээд байна. Бид эрэгтэйчүүдийн түрүү булчирхайн өрөвслийн мэс засал, бэлгийн сулрал, эрэгтэйчүүдийн цэвэршилт, эсийн эмчилгээ хийдэг.

-Эмчилгээний ололт амжилтаасаа хуваалцахгүй юу?

-Манай эмнэлэг нарийн мэргэшсэн эмч нарын багтай. Үүнээс гадна эрэгтэйчүүдийн түрүү булчирхайн томролтын мэс ажилбар хийдэг акуаплеш аппаратыг Солонгос Улсад анхлан нэвтрүүлсэн. Акуаплеш аппарат нь томорсон түрүү булчирхайн бусад эсийг гэмтээлгүй эмчилгээ хийдгээрээ давуу талтай. Мөн хагалгааны үеийн өвдөлт бага, хагалгааны дараах эдгэрэл хурдан байдаг. Дур тавихгүй, шээс дусагнаж гарах зэрэг түрүү булчирхайн томролын олон шинж тэмдгийг акуаплеш аппарат нэвтэрнээр бууруулж чадсан. Өвчтөнд үзүүлэх зовиурыг маш сайн багасгадаг гэдгээр энэ эмчилгээнд эрчүүд дуртай байдаг. Түүнчлэн бид гадаад хүмүүст зориулсан бэлэг эрхтэн томруулах мэс ажилбар хийдэг. Эрхтэн томруулах мэс засал өндөр дүртэй байдаг болохоор олон эрчүүд манай эмнэлгийг сонгох шалтгаан болдог гэж бид үздэг.

Нөгөөтэйгүүр үүдэл эсний эмчилгээг “Стентоп” эмнэлэг нэвтрүүлэн ажиллаж байна. Эм уух дургүй, хагалгаа хийлгэх сонирхолгүй хүмүүст зориулж Солонгост анхлан нэвтрүүлсэн. Үүдэл эсийн эмчилгээ нь бэлэг эрхтний судас, нөхөн сэргээлтийг дэмждэг. Үүдэл эсийн эмчилгээ Монголд нэвтрээгүй байгаа. Бэлгийн чадавхыг сайжруулах “IV” тарианы хувьд хорт хавдар үүсэхээс сэргийлдэг. Судсаар дамжиж хүний биед ордог учраас бэлгийн чадавх сайжруулөх өндөр үр дүнтэй. Энэ төрлийн эмчилгээ нь Солонгост одоогоор хамгийн сайнд тооцогдож байна. Мөн бид бэлгийн суларлыг эмчлэх зорилгоор суулгацын эмчилгээ хийх зэрэг олон төрлийн эмчилгээг өндөр үр дүнтэй хийж байна.

-Танай эмнэлэг өдөрт хэдэн удаа хагалгаа хийдэг вэ? Солонгост ийм төрлийн хагалгаа түгээмэл байдаг уу?

-Өдөрт манай эмнэлэгт 30-40 хагалгаа хийгддэг. 2023 оны наймдугаар сарын байдлаар бэлгийн суларлын эсрэг мэс заслыг 12804 удаа, бэлэг эрхтэн томруулах мэс заслыг 18970 удаа хийгээд байна. Мөн түрүү булчирхайн томролтын мэс заслыг 18760 удаа хийжээ. Түрүү булчирхайн томролын мэс засалтай холбоотойгоор сүүлийн үед “акуаплеш” дурангийн шинэ технологийг нэвтрүүлэн амжилттай ажиллаж байгаа.

-Бэлэг эрхтэн томруулах эмчилгээний үр дүнгийн талаар манай уншигчид сонирхож байгаа байх?

-Эр бэлэг эрхтэн томруулах мэс засал, тарилгуудыг манай эмнэлэг хийдэг. Мөн эр бэлэг эрхтнийг уртасгах, томруулах мэс ажилбар хийдэг. Үндсэндээ шинжилгээ аваад тухайн өвчтөнд тохирсон эмчилгээг хийснээр өндөр үр дүн гарна.

-Эрэгтэй хүний түрүү булчирхайн үйл ажиллагаа хэдэн наснаас доголдох тохиолдол илэрдэг вэ. Үүнээс сэргийлэх арга, зөвлөмж бий юу?  

-Ихэнх эрчүүдийн шээс ялгаруулах чадвар 40 наснаас эхлэн мууддаг. Шөнө ойрхон шээх эсвэл шээс тасалдах, шээс гарахаа болих асуудлууд үүсч эхэлдэг. Ийм үед түрүү булчирхайн шинжилгээ өгөх шаардлагатай.

Мэдээж ямар нэгэн өрөвслөөс үүссэн шалтгаан байхгүй бол эмнэлэгт ирэхгүйгээр өөрийнхөө чадамжийг сайжруулж болно. Даралт ихсэх, чихрийн шижин өвчинтэй адилхан түрүү булчирхайн томролоос сэргийлэх дэглэмийн арга бий. Хамгийн түрүүнд дасгал хөдөлгөөн сайн хийх хэрэгтэй. Голчлон гуяны булчингуудад нөлөөлөх дасгал хийвэл үр дүнтэй. Аарцаг, нуруунд даралт өгөх дасгалууд нь бэлэг эрхтэнд сайнаар нөлөөлдөг.

Мөн архи дарсны хэрэглээгээ багасгах нь чухал.

-Түрүү булчирхайн хувьд монгол эр хүний онцлог шинж гэж бий юу?

-Эр хүний нийтлэг шинж гэж бий шүү дээ. Манай эмнэлгээр монгол эрчүүд олон үйлчлүүлж байсан. Таргалалтаас шалтгаалан бэлэг эрхтний хэмжээ багассаны улмаас мэс засал хийлгэсэн хүн олон байдаг. Амьдралын буруу хэвшлээс үүдсэн стрессээс улбаалан Бас ачаалал ихтэй ажил их хийдэг, шөнө нойр дутуу явах нь нөлөөлдөг. Ийм төрлийн шинж тэмдэгт физик эмчилгээ илүү тохиромжтой байдаг.

-Зарим эцэг, эхчүүд бага насны эрэгтэй хүүхдийнхээ хөвчийг тасалдаг. Энэ нь зөв үү?

-Эмчийн хувьд хэлэхэд хүүхдийн шилжилтийн нас дууссаны дараа энэ төрлийн мэс ажилбар хийх нь тохиромжтой гэж зөвлөх байна. Солонгост хүүхдийг өсвөр насанд хүрээгүй тохиолдолд хөвчийг таслах, тээрхийн арьсыг авахыг дэмждэггүй. Харин зарим төрлийн өрөвсөл, бэлэг эрхтэнийг томруулах зэрэг шалтгаанаар зөвлөдөг. Олон төрлийн өрөвслөөс шалтгаан хөвч таслах шаардлага бас гардаг. Мөн тээрхий нь бэлэг эрхтний хөвчрөлтөд нөлөөлж байгаа тохиолдолд авч болно. Зарим тохиолдолд бэлэг эрхтний гоо сайхныг нэмэгдүүлэх үүднгээс энэ төрлийн мэс ажилбар хийх тохиолдол байдаг.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top