ЦАГ АГААР: Ойрын хоногуудад ихэнх нутгаар дулаахан байна

2023 оны 09 сарын 01

2023 оны есдүгээр сарын 01-ний 20 цаг хүртэлх

цаг агаарын урьдчилсан мэдээ

Хур тунадас: Нутгийн төв хэсгээр үүлшинэ, бусад нутгаар багавтар үүлтэй. Шөнөдөө Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Арц Богдын өвөр хоолойгоор, өдөртөө Хөвсгөлийн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгийн газраар бороо, дуу цахилгаантай аадар бороо орно.

Салхи: Нутгийн төв хэсгээр баруун хойноос, бусад нутгаар өмнөөс секундэд 5-10 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ.

Агаарын температур: Шөнөдөө Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз голын хөндий, Дарьгангын тал нутгаар +3...+8 градус, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +17...+22 градус, бусад нутгаар +9...+14 градус, өдөртөө Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчмоор +16...+21 градус, Их нууруудын хотгор болон говь, талын нутгаар +28...+33 градус, бусад нутгаар +22...+27 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 4-9 метр. Шөнөдөө +12...+14 градус, өдөртөө +23...+25 градус дулаан байна.

БАГАНУУР ОРЧМООР: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. Шөнөдөө +9...+11 градус, өдөртөө +23...+25 градус дулаан байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. Шөнөдөө +6...+8 градус, өдөртөө +22...+24 градус дулаан байна.

 

2023 оны есдүгээр сарын 02-06-ныг хүртэлх

цаг агаарын урьдчилсан төлөв

2-нд төв болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 3-нд нутгийн хойд хэсгээр, 4-нд баруун аймгуудын нутгийн баруун хэсгээр, 5-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи ихэнх хугацаанд секундэд 5-10 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө +3...+8 градус, өдөртөө +17...+22 градус, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө +17...+22 градус, өдөртөө +28...+33 градус, бусад нутгаар шөнөдөө +10...+15 градус, өдөртөө +23..+.28 градус дулаан байна. 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top