ӨГЛӨӨНИЙ МЭНД!

Я.Болор | Zindaa.mn
2023 оны 09 сарын 28

Өнөөдөр 2022.09.28. Билгийн тооллын 3. Монгол эх оронд маань нар 06 цаг 46 минутад мандлаа, 18 цаг 40 минутад жаргана.

Улаанбаатар хотод бороотой. Өдөртөө 09 хэм, шөнөдөө 02 хэм. Та хувцсаа тохируулж өмсөөд гараарай.

Өнөөдөр Олон улсын мэдэх эрхийн өдөр. Улс орнуудаас Чех улсад Төрт улсын өдөр бол Тайваньд Багш нарын өдөр.

Энэ өдөр Америкийн жүжигчин Мария Кэнелс-Баррера, Беллина Логан, Лейлани Сэрель, Мун Заппа, Мира Сорвино, Кэрри Отис, Их Британийн жүжигчин Наоми Уоттс, Хилари Дафф зэрэг алдартан мэндэлжээ.

Энэ өдөр Монгол Улсын түүхэнд болсон онцлох үйл явдлууд:

1934 оны энэ өдөр МАХН-ын есдүгээр их хурал эхлэв. 242 төлөөлөгч оролцсон тус их хурлаар үндэсний соёл боловсролыг дээшлүүлж, хөгжүүлэх шийдвэр гаргажээ.

1965 оны энэ өдөр БНХАУ-ын тусламжаар барьж буй Улаанбаатар-Налайхын хатуу хучилттай авто замын ажил дуусаж, хүлээлгэн өгөх ёслол болов.

1993 оны энэ өдөр Орос, Монгол, Хятад гурван улсын хилийн хэлэлцээр Хайлаарт зохион байгуулагдаж, гурван улсын Засгийн газар Хятад, Монгол, Орос гурван улсын хил тогтоох гэрээг дахин шинээр үзэглэжээ.

Энэ өдөр дэлхий дахинд болсон онцлох үйл явдлууд:

1939 оны энэ өдөр Варшав бууж өгчээ.

1961 оны энэ өдөр Сирид төрийн эргэлт болж, Арабын Бүгд Найрамдах Сири улсыг тунхагласан байна.

1994 оны энэ өдөр “Эстони” хөлөг онгоц Балтын тэнгист живж, 852 хүн амиа алджээ.

2008 оны энэ өдөр “Формула-1”-ийн шөнийн уралдаан анх удаагаа болжээ.

Өнөөдөр үс шинээр үргээлгэх буюу засуулбал эд мал арвидна.

Өнөөдрийн ажилд тань амжилт хүсье.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top