Өглөөний мэнд!

Я.Болор | Zindaa.mn
2023 оны 09 сарын 29

Өнөөдөр 2022.09.29. Монгол эх оронд маань нар 06 цаг 48 минутад мандлаа, 18 цаг 38 минутад жаргана.

Улаанбаатар хотод үүлэрхэг. Өдөртөө 9 хэм, шөнөдөө -5 хэм. Та хувцсаа тохируулж өмсөөд гараарай.

Өнөөдөр Дэлхийн зүрхний өдөр. Орост Машин үйлдвэрлэлийн салбарын ажилчдын өдөр бол Аргентинд Зохион бүтээгчдийн өдөр.

Энэ өдөр Италийн улстөрч Сильвио Берлускони, Польшийн Ерөнхийлөгч асан, Нобелийн энх тайвны шагналт Лех Валенса, Украины хөлбөмбөгч, тус улсын шигшээ багийн дасгалжуулагч  Андрей Шевченко, Германы хөлбөмбөгч Пер Мертезакер, Америкийн сагсан бөмбөгч Кевин Дюрант зэрэг алдартан мэндэлжээ.

Энэ өдөр Монгол Улсын түүхэнд болсон онцлох үйл явдлууд:

1956 оны энэ өдөр БНМАУ ба Бирмийн Холбооны улсын хооронд дипломат харилцаа тогтоожээ.

1991 оны энэ өдөр БНМАУ-ын бурханы шашны төв Гандантэгчэнлин хийдийн урилгаар 14 дүгээр Далай ламын БНМАУ-д хийсэн айлчлал дуусжээ.

Энэ өдөр дэлхий дахинд болсон онцлох үйл явдлууд:

1943 оны энэ өдөр Токиогийн шүүх Оросын тагнуулч Рихард Зоргед цаазын ял оноожээ.

1963 оны энэ өдөр Зөвлөлтийн атомын шумбагч онгоц “К-181” Хойд туйл дээр гарч ирэв.

1983 оны энэ өдөр “Ан-74” онгоцны анхны нислэг болжээ.

1988 оны энэ өдөр Нобелийн энх тайвны шагналыг НҮБ-ын энхийг сахиулах хүчинд олгожээ.

1998 оны энэ өдөр Японд Дэлхийн хоёрдугаар дайнаас хойш хамгийн том санхүүгийн хямрал болжээ.

2001 оны энэ өдөр ОХУ иргэддээ гадаадын банкуудад хадгаламж нээхийг зөвшөөрсөн байна.

2006 оны энэ өдөр Бразилд «Боинг-737» онгоц сүйрчээ.

Өнөөдөр үс засуулвал Өлзийтэй сайн.

Өнөөдрийн ажилд тань амжилт хүсье.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top