Франц: Жагсаж буй фермерүүдийн эсрэг хуягт техник оруулжээ

Я.Болор | Zindaa.mn
2024 оны 01 сарын 30

 

Францын фермерүүд тракторуудаар Парис хот руу орох гол гол замуудыг хаагаад байна. Тэднийг Парис хотод орж ирэхээс сэргийлэн хуягт техник, нисдэг тэрэг дайчилжээ. Мөн 15 мянган цагдаа аюулгүй байдлыг хангахаар дайчлагдаад байна.

Фермерүүд Францын нийслэлийг “бүрэн бүсэлсэн” хэмээн зарлаж, хотод ямар ч бараа, бүтээгдэхүүн оруулахгүйн тулд зургаан гол замыг хаагаад байна. Эсэргүүцлийн энэ арга хэмжээ дор хаяж таван өдөр үргэлжилнэ. Фермерүүд тэдний үйл ажиллагааг үнэлэхийг шаардан, Засгийн газрынхаа хөдөө аж ахуйн салбарт явуулж буй бодлогыг шүүмжилж байна. Тэд гаднаас хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн импортлох, усжуулалтад ашиглах усыг хязгаарлах, дизель түлшний үнийн нэмэгдүүлэхийг эсэргүүцэж байгаа юм.

Францын Ерөнхий сайдаар Габриэль Атталь томилогдсоноос хойш эсэргүүцлийн жагсаал тасрахгүй байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top