Францчууд тэтгэврийн насыг нэмсэн Ерөнхийлөгчийнхөө эсрэг ЖАГСАВ

Автор | Zindaa.mn
2023 оны 04 сарын 25

Францын хэд хэдэн хотод Ерөнхийлөгч Эммануэл Макроны улиран сонгогдсоны жилийн ойн өдөр эсэргүүцлийн жагсаал болжээ.

“BFMTV”-гийн мэдээлснээр хэдэн зуун хүн “хоосон савны” жагсаал хийсэн байна. Иргэд Парис хотын захиргааны гадна болон Парисын театрын талбайд жагсаж, Ерөнхийлөгч Эммануэл Макроныг огцрохыг шаарджээ.

Э.Макрон энэ сарын 15-нд тэтгэврийн шинэчлэлийн хуульд гарын үсэг зурсан юм.

Францын Үндсэн хуулийн зөвлөл дөрөвдүгээр сарын 14-нд тэтгэврийн насыг нэмэгдүүлж, 64 болгосон билээ.

Тэтгэврийн шинэчлэлийг эсэргүүцсэн жагсаалын явцад Парис хотод нийт 112 хүнийг саатуулсан байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top