Францад жагсаж буй фермерүүдийн хүүхдүүд эцэг, эхээ дэмжин тоглоомон трактортой Страсбург хотын талбайгаар явжээ. Эл өвөрмөц арга хэмжээнд 3-10 насны хүүхдүүд оролцсон байна.
Хүүхдүүдийн тракторт “Биднийг ямар ирээдүй хүлээж байна вэ?”, “Маргааш би та нарыг тэжээнэ”, “Фермерүүдээ авар” зэрэг уриа өлгөсөн байжээ. Эл арга хэмжээний зорилго нь ирээдүйн фермерүүдийн асуудалд анхаарал хандуулах явдал байв гэж “Jeunes Agriculteurs” үйлдвэрчний эвлэлийн тэргүүн Том Люкс онцолжээ. Түүний хэлснээр, олон тооны залуус хөдөө аж ахуйн салбарт ажиллахыг хүсдэг ч хүндрэлтэй тулгардаг. Улмаар фермерүүдийн эгнээ цөөрч байна. Сүүлийн 30 жилд фермерүүдийн тоо нэг саяас 380 мянга болж цөөрчээ.
Харин тэр үеэр фермерүүд тэднийг Парис хот руу оруулахгүйн тулд хамгаалалт хийж буй хууль хүчнийхнийг алимаар дайлжээ. Тэд энэ үйлдлээ хөдөө аж ахуйн сайдаар маш сайн ажиллаж байсан Жак Ширакийн гэгээн дурсгалыг хүндэтгэн зохион байгуулсан байна.
Сэтгэгдэл ( 0 )