21.2 сая төгрөгийг буруутай этгээдээр нөхөн төлүүлж, ЭМД-ын санг хохиролгүй болгожээ

Э.Мөнхжин | Zindaa.mn
2024 оны 07 сарын 20

Эрүүл мэндийн даатгалын тухай хуульд заасны дагуу хохирсон даатгуулагчийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийг холбогдох хууль хяналтын байгууллагатай хамтран буруутай этгээдээр нөхөн төлүүлдэг.

Тэгвэл 2024 оны долоодугаар сарын 11-17-ны өдрүүдэд 27 даатгуулагч-иргэнд ЭМД-ын сангаас 21 сая 219 мянга 403 төгрөг зарцуулсныг хуулийн хүрээнд буруутай этгээдээр нөхөн төлүүлж, ЭМД-ын санг хохиролгүй болгожээ.

Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйл: 

Эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлыг нөхөн төлүүлэх 12.1.1.гэмт хэрэг, зөрчлийн улмаас эрүүл мэнд нь хохирсон даатгуулагчийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийг холбогдох хууль хяналтын байгууллага хариуцан буруутай этгээдээр эрүүл мэндийн даатгалын байгууллагад төлүүлнэ гэж заасан байдаг.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(66.181.177.60) 2024 оны 07 сарын 20

БЗСанг тоногчдыг яах гэж бнаа одоо бүр тоногчид гишүүн болчлоошд Монголд шударга ёсонд гэж бна уу

0  |  0
Top