Zindaa.mn өнгөрсөн долоо хоногт нийтлэгдсэн улс төрийн мэдээ мэдээллийн тоймыг хүргэж байна. Мэдээний дэлгэрэнгүйг үзэхийг хүсвэл гарчиг дээр нь дарна уу.
Таны ирэх долоо хоногийн ажилд амжилт хүсье.
Иргэн Ц.Энхжин Үндсэн хуулийн цэцэд хандаж, иргэдээ ялгаварлахыг эсэргүүцлээ
...Иргэн Дорж, УИХ-ын гишүүн Д.Дондог нарыг хуулиар яг хэм тэнцүүхэн шүүнэ. Хэн нэгийг нь илүү үзэхгүй, дутуу үлдээхгүй. Тэгэхдээ ганцхан Д.Дондог гишүүнд хамааруулж ярьж буй асуудал бас биш. Түүний адил бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх өөр олон гишүүн бий. Иргэн Ц.Энхжин ийм зүйлийг л хөндөж байна. УИХ-ын тухай хуульд оруулсан өөрчлөлт Үндсэн хуулийг зөрчсөн гэдэг нь тодорхой ажээ. Ийм алдаатай шийдвэр гаргаж, цоорхой хууль болгосноо Л.Лүндээжанцан хуульч...
...С.Молор-Эрдэнийн зүтгээд байсан МАХН, МАН гэх хоёр нам одоо аль нь анхдагчаа тогтоох гээд үйлээ үзэж байна. Түүх нь нэг, өмч нь нэг, хар мөр нь ижилхэн, коммунист угшил нь нэг болохоор арга ч үгүй болов уу. Ард түмнээ гишүүнчлэлээр нь хувааж аваад хооронд нь талцуулан “байлдуулж” байгааг харахаар өр өмрөх шиг болж, үндэсний хагарал бутрал нүдэнд тусахыг яана. Үүнийгээ эдгээр намын удирдлагууд том улс төр хийж байна хэмээн хөөрцөглөж байна. С.Молор-Эрдэнэ ийм эмгэнэлт үзэгдлийг философич хүний хувьд хамгийн түрүүнд...
Р.Амаржаргал АОХН-ийн дэд Ерөнхийлөгч болов
...Форумд АНУ-ын Конгрессын Төлөөлөгчдийн танхимын дарга Ж.Бэйнер, Төлөөлөгчдийн танхимын Ардчиллын түншлэлийн дарга Д.Драйер, Конгрессын гишүүн Д.Прайс болон Олон улсын бүгд найрамдахчуудын институт, Ардчиллын төлөөх сангийн тэргүүн зэрэг албаны хүмүүс оролцон үг хэлжээ. Түүнчлэн ОХУ, Беларусийн сөрөг хүчний төлөөлөл, Кыргизстаны Парламентын дэд дарга, Гүрж, Канад, Молдов, Мороккогийн Парламентын болон Засгийн газрын гишүүд зэрэг 30 гаруй орны төлөөлөгчид оролцож...
Ж.Батсуурь сэргэлэнтэх гээд бүтэлгүйтэв
..."Яах гэсэн юм" гэтэл "Би өөрийнхөө хийсэн ажлуудыг зурагтайгаар оруулж тойрогтоо тараая. Хүмүүс найргаа ч уншиг, намайг ч хараг" гэж сэргэлэнтэхийг завджээ. Харин А.Эрдэнэ-Очир...
Б.Хурцын хамсаатнууд буюу тагнуул, цагдаа, дипломат ажилтнуудад эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхэлжээ
...Маш ээдрээтэй эдгээр асуудлуудын талаар Л.Санжаасүрэн хурандаа одоо тайлбараа өгөх байх. Түүний өмгөөлөгчийн эрхийг хасч, шоронд хорьсон нь олон улсын өмгөөллийн түүхэнд бараг гарч байгаагүй сөрөг үзэгдэл болсон гэдэг. Тэгвэл үүний учир шалтгаан бас тодорхой болж таарна. Үүнээс гадна Прокурорын дэргэдэх мөрдөн байцаах албаныхан НҮБ-ын тусгай илтгэгч Новакаас зугтаагаад байсан Ц.Нямдорж, Н.Энхбаяр нараас тайлбар сонсох нь гарцаагүй болж байна. Энд зориуд нэг зүйлийг сонирхуулахад НҮБ-ын тусгай илтгэгчийн илтгэлд...
Д.Тэрбишдагвыг баривчлахгүй юм уу
...Гэтэл энэхүү нууц ажиллагаанд оролцсон тагнуулчдын нэрийг хэн юуны учир ил болгосныг одоо болтол оньсого, таавар мэт амны зугаа болгон олон нийт хэлэлцэж л байдаг. Харин улсын нууцыг хэн гэгч этгээд ямар зорилгоор задруулсан нь холбогдох албаных нь хүмүүсийн сонирхлыг төдийлөн татахгүй байсаар өнөөдөртэй золголоо. Энэ асуудлын учрыг олох ёстой Тагнуулын ерөнхий газрын дарга нь “Хэвлэл мэдээллийн хэрэгслээр нууц ажиллагаатай холбоотой мэдээллийг мэдээлснээс болж улсын нууц задруулсан байх магадлалтай” гэсэн утгатай зүйл ярьж...
”Утсаар ярихад монголын эрх ашиг зөрчигдөхгүй биз ...
...Бид өнөөдөр нийтийн эрх ашгийн төлөө ярьж байж, нэг хүн утсаар ярьснаас болж нийтийн эрх ашиг зөрчигдөх ёсгүй шүү" хэмээн инээж өгүулнэ лээ. Харин танхим дотроос нэг нөхөр "Миний утсаар ярихад нийт Монголын эрх ашиг зөрчигдөхгүй биз дээ" хэмээн танхимыг эмх...
С.Зоригийн хэргийг илрүүлэх багт хүч нэмжээ
...Үндэсний аюулгүй байдлын зөвлөлд С.Зориг агсны хэргийн талаарх анхны танилцуулгыг хийлсэн. Энэ хурлаар 13 жилийн өмнө болсон ч өнөөг хүртэл эзэн холбогдогч нь тогтоогдохгүй байгаа энэ хэргийг илрүүлэх ажиллагааг идэвхижүүлэх талаар ярилцсан байна. Үүнтэй холбоотойгоор...
Б.Бат-Эрдэнэ гишүүн ”Газар малтагчид”-ыг ”Дуэль”-д дуудаж байна
...Гэвч бусад 240 гаруй уурхайд алт олборлосоор байгаа . нь Б.Бат-Эрдэнэ гишүүний уурыг барж буй гэнэ. Тэрээр саяхан Онон голын эх дээр алт олборлож байгаа Уул уурхайн ассоциацийн харъяа нэгэн компанийг шүүхэд өгөхөө мэдэгджээ. Гэхдээ эрхэм гишүүн уг компанийн...
Ерөнхийлөгчийн зохиосон шүлгээр бүтсэн дуу хит болжээ
...Тэдний хамтын бүтээлийг Монгол Улсын соёлын тэргүүний ажилтан Б.Мөнхжаргал дуулж, олны хүртээл болгожээ. Тэрбээр уг дууг дуулсныхаа дараахан Ерөнхийлөгчийн ивээл дор зохиосон хөгжмийн зохиолчдын шилдгийг шалгаруулах "Морин хуур" наадмын тэргүүн байрыг эзэлсэн юм. Түүнийг ийнхүү одтой байгаагийн шалтгааныг хүмүүс...
Шинэбаяр, Шинэбаян, Шинэбантан
...Тэр үед нутгийнхан “Ийм нөхөр биднийг төлөөлөх гэж юу байдаг юм. Бизнес хийхээс өөр юу мэдэхгүй амьтан. Шинэбаяр ч биш Шинэбаян шүү дээ” хэмээн ам муутай байдаг байжээ. Харин эрхэм гишүүн маань УИХ-д сууж МАН-аас татгалзаж...
АН «Төгс Ардчилал » аян эхлүүлэв
...Гурван чиглэлд иргэдэд санхүүгийн эрх чөлөө олгох, хувь хүний эрх, эрх чөлөөг хангах, шударга сонгуулийг бий болгох гэсэн асуудлууд багтжээ. Аяны нээлтийн ажиллагаанд Ардчилсан намын дарга, Монгол Улсын Тэргүүн шадар сайд Н.Алтанхуяг, УИХ-ын гишүүн Р.Гончигдорж, Ардчилсан намын гишүүд дэмжигчдийн холбооны ерөнхий зохицуулагч Т.Хасбаатар нар...
Д.Зоригтын хувийн орлого 26 тэрбумаар өсчээ
...Дээрээ толгойгүй болсон энэ байгууллагад ер нь асуудлаа бие даан шийддэг ажилтан ховор бололтой. Бүгд нэг л юм болвол бие биенээсээ “яахав” гээд нүдээ бүлтийлгэн зогсдог гэнэ. Харин тэнд ажиллаж байгаа зарим эх сурвалжууд эрхэм улс төрчдийн хөрөнгө, орлогын харьцуулалтаас хамгийн өндөр өсөлттэйг нь...
Монголчуудад Лаосчууд талархаж байгааг дамжууллаа
...УИХ-ын дарга БНАЛАУ-ын Үндэсний Ассамблейн урилгаар 2008 онд тус улсад айлчилж байснаа дурсаж, Үндэсний Ассамблейн дарга, одоо тус улсын Ерөнхий сайдаар ажиллаж байгаа хуучин анд ноён Тонгсинг Таммавонгд мэндчилгээ уламжлахыг хүсэв. Мөн тэрхүү айлчлалын үеэр Лаосын талаас тавьсан хүсэлтийг Монголын тал анхаарч монголчуудын барьж өгсөн "Найрамдал" эмнэлгийн засварын ажилд тодорхой хэмжээний хөрөнгө гаргаад байгааг хэллээ. Монгол оронд ажиллах хугацаанд нь...
Н.Энхбаяр С.Баяртай хошин шог уулзалт хийнэ гэнэ
...Намын саналыг нь МАХН хуваалцаж таарна. Мөн Ардчилсан намын саналыг Үндэсний ардчилсан нам хагалж зовооно. Ер нь ирэх сонгуулийн өнгө аяс тун сонирхолтой болох төлөвтэй байна. Н.Энхбаярыг саяхан Ардын намын ерөнхий нарийн бичгийн дарга У.Хүрэлсүхтэй уулзсан тухай мэдээлэл худлаа байжээ. Аль нэг зүгээс ниссэн бор шувууд тэднийг уулзсан гэж цуурсан бололтой. Н.Энхбаяр ийм мэдээллийг...
С.Зориг агсны хэргийг шалгах ажлын хэсэгт өөрчлөлт оров
...Ерөнхий прокурор хэргийг илрүүлэх Ажлын хэсгийн үйл ажиллагааг идэвхжүүлэх, мөрдөн байцаалтын ажиллагааг үр дүнтэй шуурхай явуулахыг үүрэгдэхээс эхлээд Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн хурлаар хүртэл оруулсан. Хэрэг хэзээ илрэх нь тодорхойгүй ч, хууль хяналтынхан уг хэрэгт анхаарлаа хандуулж эхэлжээ. Түүнчлэн С.Зориг агсны хэргийг мөрдөх Ажлын хэсэгт өөрчлөлт оруулж, шинээр ажлын бүрэлдэхүүн...
Ц.Даваасүрэн гишүүн нутгийн өвгөнд тавлуулав
...Гэвч тэр үүнд огтхон ч эмзэглэхгүй яваа бололтой. Учир нь түүнийг төрж өссөн нутаг Хөвсгөл аймгийнхан нь ихээхэн дэмждэг гэнэ. Тиймээс пээдгэр суух нь аргагүй биз. Болохгүй бол бие даагаад нэрээ дэвшүүлж орхино гэж тооцоолсон болов уу. Саяхан харин тэр Хөвсгөлдөө очоод тун эвгүй...
Д Оюунхорол: Осол болсонд харамсч байна
...Саяхан Завхан аймагт болсон "Ард түмнээ сонсъё" аянд би оролцож, нийслэлд ирээд гурав хоносон. Осол уржигдар болжээ. Сургуулийн маань 20 жилийн ой болж, томоохон арга хэмжээнүүд зохиогдох байсан учраас яарч ирсэн. Тэлмэн сумаас 10 км зайд автомашины осол гарчээ. Шадар сайд М.Энхболдоос энэ талаар тодруулж, ямар арга хэмжээ авах тухай санал солилцсон. Цас хялмаалсан, хүйтэн, салхи, шуургатай байгаль, цаг агаарын нөхцөл...
...Өөрөөр хэлбэл цэргийн анги, байгууллагыг байгуулах, татан буулгахдаа Засгийн газраас Ерөнхийлөгчтэй зөвшилцөж байж шийдвэрлэнэ гэж Батлан хамгаалахын тухай хуульд заасныг Ц.Нямдорж сайд тэргүүтнүүд зөрчсөн гэнэ. Түүнээс гадна Тагнуулын академи ХЗДХЯ-ны харъяа биш, Ерөнхий сайдын шууд удирдлагад байдаг бөгөөд тагнуулчдаа Дотоод яамныхаа мэдэлд бэлтгэдэг тогтолцооноос монголчууд 20 жилийн өмнө татгалзсан гэдэг асуудал давхар сөхөгдөх болж. Нэг ёсондоо эргээд...
Цөмийн хаягдал булшлахыг УИХ-ын хуралдаанд оролцсон гишүүдийн 64,4 хувь нь дэмжиж байв
...Өнгөрөгч хавраас хойш дуулиан дэгдээж, цөмийн хаягдлыг Монголдоо булшлах гэрээ, санамж бичиг байгуулан манаргаж явсан төрийн томчуудтай хариуцлага тооцохоос аргагүй. Гэхдээ энд бас нэг баримт дэлгэгдэж буйг өгүүлэх хэрэгтэй боллоо. Юув гэвэл УИХ-ын 2009 оны 7 дугаар сарын 16-ны өдрийн хуралдааны хэлэлцэх асуудлын дарааллын тав дахь хэсэгт “Цөмийн энергийн тухай”, “Цөмийн энергийн тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай”, “Цацрагийн хамгаалалт, аюулгүй байдлын тухай хуулийг хүчингүй болгох тухай” асуудлуудыг батгаажээ. Эдгээрийг хэлэлцэх үеэр хэн юу хэлж, ямар байр суурьтай байсан нь одоо тодорхой...
Хүний гараар бүрэлдсэн үр могойг монголын хэвлийд ...
...Ерөнхийлөгчийн байр суурь тодорхой байлаа. Учир нь төрийн тэргүүн энэ сарын 9-ний өдөр Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн зохих шийдвэргүйгээр ямар нэгэн гэрээ хэлэлцээ, баримт бичиг үйлдэхийг хориглосон байиа. Үндсэн хууль, Ерөнхийлөгчийн тухай хууль, Үндэсний аюулгуй байдлын зөвлөлийн тухай хуулийн зүйл заалтуудыг үндэслэн зарлиг гаргаж, цөмийн хаягдлын асуудлаар Засгийн газарт чиглэл өгчээ. Зарлигаар, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн зохих шийдвэргүйгээр цөмийн хаягдлын асуудлаар бусад улс орон, олон улсын байгууллагатай хамтран ажиллах, Монгол Улсын нэрийн өмнөөс аливаа яриа хэлэлцээ хийх, гэрээ...
Н.Энхбаяр “Улс төрийн хар ном”-доо дарангуйлагч явсан цаг үеээ хэрхэн бичиж үлдээх бол оо
...Түүнээс гадна Д.Тэрбишдагва, Ц.Даваасүрэн мэтийн намдаа жаахан шүүмжлэлтэй ханддаг гишүүдийг У.Хүрэлсүх хавчин гадуурхах болсон гэнэ. Мань хүн сав л хийвэл тэднийг Н.Энхбаярын хүн хэмээн ойр тойрныхондоо ярьж суугаа нь түүний улс төр дэх орон зай, зангараг дэндүү өчүүхэн болохыг харуулж буй хэрэг. Улс төрч хүн бол намууд нэгдэх, хуваагдах ийм цаг үед дэвшилтэт үзэл санаа цухалзуулсан гишүүдээ ялгаварлан гадуурхвал өөрөө унадаг жамтай. Д.Тэрбишдагвын хувьд ирэх сонгуульд МАН-аас нэр дэвших боломжгүй болж байгаа ажээ. Түүнийг нам нь У.Хүрэлсүхийн захиалга, хор...
Ш.Түвдэндоржийг огцруулна гэнэ
...Тэгвэл саяхан намынхаа дүрмийг зөрчин хурал хийжээ. Нийслэлийн Ардчилсан нам нь хуралдах болвол хурлынхаа товыг дор хаяж 14 хоногийн өмнө зарлах ёстой юм байна. Гэтэл Ш.Түвдэндорж өнгөрөгч баасан гарагт ажил тарсны дараа гэнэт гишүүдээ дуудан 50 хувь орчим ирцтэйгээр хуралдсан ч үүнд дүүргүүдийн Ардчилсан намын дарга нараас оролцож чадаагүй ажээ. Түүнчлэн хэрвээ Нийслэлийн Ардчилсан намын ээлжит хурлын өмнө заавал Дүүргүүдийн Ардчилсан намууд хурлаа хийж, дүнгээ ирүүлсэн байх...
...Тэрбээр Ардчилсан намын гишүүн болсноосоо хойш улс төрийн халуун цэгт албан тушаал хашиж ирсэн нэгэн. Батлан хамгаалахын сайдаар ажиллаж байхдаа хурандаа, генералуудыг номонд оруулж байсан гэх явган яриа ч бий. Түүнийг мэдэх хүмүүс бууж өгдөггүй, шантардаггүй, хийнэ гэснээ хийж байж салдаг гэж ярьдаг юм билээ. Хууль зөрчдөг хүмүүс нь ард түмнээс илүү эрх мэдэлтнүүд байдаг гэдэг. Үүнтэй тэмцэхийн тулд...
Ерөнхийлөгч цөмийн хаягдлын асуудлаар хэлэлцээ хийхийг хориглов
...Зарлигаар, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн зохих шийдвэргүйгээр цөмийн хаягдлын асуудлаар бусад улс орон, олон улсын байгууллагатай хамтран ажиллах, Монгол Улсын нэрийн өмнөөс аливаа яриа хэлэлцээ хийх, гэрээ хэлцэл байгуулах, баримт бичиг үйлдэхийг хориглов.
Мөн Монгол Улсын нутаг дэвсгэр дээр цөмийн хаягдлыг...
С.Эрдэнэ хор найруулав уу? Ц.Шинэбаяр “орон гарантав” уу?
...Олон удаагийн оролдлого нь бүтээгүй ч тэрээр шантрахгүйгээр улс төрийн хатан зориг гарган сайдаа огцруулах асуудлыг дахин сөхөв. Энэ удаад түүнийг дэмжигчид олширсон юм байх. Тэдний дунд Ц.Шинэбаяр гишүүн багтсан байна лээ. Харин энэхүү хор хутгах бүлэгт багтсанаа эрхэм гишүүн Ц.Шинэбаяр өөрөө ч мэдээгүй байсан бөгөөд энэ талаар ...
Ж.Цолмон сайд нохойтой нялуурах дуртай
...Тиймдээ ч улс төрч бүсгүйн цаана нуугдах хувийн амьдрал, эмэгтэйлэг зан чанарыг хүмүүс ихээр сонирхдог. Мөн, хаа явсан газраа олны сониучирхсан харцанд хүлэгдэн байдаг. Харин өнөр өтгөн гэр бүлийн царайлаг эзэгтэй маань хүүхдүүдээ, ханиа халамжлахын зэрэгцээ амьтанд ч нугасгүй хайртай аж. Түүний хайр...
Ангела Меркел Монголд айлчилна
...Энэ үеэр ноён элчин сайд Монгол Улсын эдийн засаг хурдацтай хөгжиж байна. Ийм түүхэн цаг үед танай сайхан оронд Элчин сайдаар ажиллах болсондоо баяртай байгаа гэдгээ ноён Петер Шалер илэрхийлээд Герман Монголын хамтын ажиллагааг улам бэхжүүлэхийн төлөө өөрийн зүгээс боломжтой бүхий л арга хэмжээг авч...
Сэтгэгдэл ( 0 )