Өвөрмонголчууд малаа хашаанд бэлчээдэг

Автор | Zindaa.mn
2012 оны 01 сарын 11

Нүүдэлчин Монголчууд  малаа даган нүүдэллэн амьдарч олон зууныг ардаа үдсэн баялаг түүхийн эзэд. Өнөөдөр  ар Монголын ардчилсан нийгэмд амьдарч байгаа бид  энэ уламжлалаа бараг л хүссэнээрээ хадгалж, эвдэж  байгаа гэхэд хилсдэхгүй. Тэгвэл Өвөрмонголчууд малаа хашаанд бэлчээрлүүлдэг байна.  Тодруулбал айл бүр төрөөс зааж өгсөн өөрийнхөө эзэмшил газарт л малаа маллана. Малын бэлчээрлэх цагийг  хүртэл зарим тохиолдолд заадаг гэнэ. Энэ нь Хятадаас Өвөрмонгoлд явуулж байгаа "Хашаалан малжих" улс төрийн бодлого юм.  Энэ бодлогын хүрээнд  айл бүрт ‎"өрхөд дайчлах" нэрээр олон жилийн өмнөөс газар эзэмших эрхийг нь олгосон байна. Харин айл бүрт олгосон газар нь хувийн өмч гэж хэлэхэд хэцүү ажээ."Хашаалан малжих"  бодлогын  уршгаар малчдын уламжлалт нүүдэл мал аж ахуй, түүн дээр суурилсан Монгол ахуй амьдрал, соёл мөхлийн ирмэгт тулаад байгааг  Өвөрмонголоос мэдээллээ.  

Манайд ирүүлсэн мэдээгээр бол  газар доор байгаа байгалийн баялаг нь энэхүү хашаалан малжих хөтөлбөрийн гол зорилго юм байна. Өөрөөр хэлбэл байгалийн баялагтай газар малаа бэлчээж байгаа малчдаас бэлчээрийг нь өндөр үнээр худалдан авч уурхайн нээн ажиллуулж байгаа гэнэ. Өнөөдрийн байдлаар голчлон  газрын тос,  нүүрсний уурхай ажиллаж байгаа юм.  

Бэлчээрийг хашиж, хязгаарласнаар мал хангалттай тарга тэвээрэг авахгүйн дээр  тоо толгой нь хангалттай хэмжээнд өсөх боломжгүй болох юм.  Мөн бэлчээрийн газар талхлагдаж эргээд сэргэхдээ удаан болно.  Нэгэнт талхлагдсан газарт олон төрлийн шим тэжээлтэй ургамал ургахгүй гэдгийг судлаачид тогтоосон. Энэ мэт олон сөрөг үр дагаварын улмаас малчид нууцаар малаа бэлчээрлүүлдэг ажээ.  Баригдвал  маргаан гарах бөгөөд түүнийг хэрхэн шийдэх нь малчдын  асуудал.

Энэ талаар  11 жилийн өмнө нийтлэлч А.Арман Монголын радиогоор "Ирээдүйгээс ирсэн малчин" 200 анги радио жүжигтээ  гаргасан ч тухайн үеийн малчид байтугай дарга цэрэг нар ч ухаарч хүлээж аваагүй түүх бий.

Харин энэ түүх Армонголд минь битгий давтагдаасай. Өвөрмонголчууд минь харин хязгаарлагдсан бэлчээрийн аж ахуйн эсрэг тэмцлээ тууштай үргэлжлүүлээсэй.  

А.Баярмаа

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top