Зүүн тийш эргэхийг хориглосон хэвээрээ байна

Автор | Zindaa.mn
2013 оны 01 сарын 10

2012 оны 12 дугаар сарын 27-ноос эхлэн Гранд Плазагийн уулзвар Энхтайваны өргөн чөлөөнөөс  Амарсанаагийн гудамж руу зүүн эргэж орох, 11 дүгээр сургуулийн арын уулзвар, Энхтайваны өргөн чөлөөнөөс Чоймболын гудамж болон Партизаны гудамж руу, мөн Улсын их дэлгүүрийн урагшаа Хичээнгүй сайд Цэрэндоржийн гудамж руу  зүүн эргэж орохыг түр хугацаагаар хориглосон билээ. Тэгвэл  энэ журам одоо ч хэвээрээ мөрдөгдөж байна.

Дээрх гурван уулзвар Энхтайваны өргөн чөлөөнд зөвхөн чигээрээ болон баруун эргэлт хийн явах бөгөөд баруун 4-н замын уулзвар, Сөүлийн гудамж, Их тойруугаар явж уг гудамжууд руу орох боломжтой байна.

 Тиймээс тухайн хэсгүүдэд зорчихдоо журмыг мөрдөн, замын хөдөлгөөнд анхаарал болгоомжтой оролцохыг нийт жолооч нартаа зөвлөж байна. Энэхүү  зохицуулалтын үр дүнд тухайн уулзварт Энхтайваны өргөн чөлөөгөөр чигээрээ явах автомашины тоо нэмэгдэж, нэвтрүүлэх чадвар сайжрах юм гэж Нийслэлийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top