ЗЦГ нь Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангахад иргэдийн оролцоог нэмэгдүүлэх, хөдөлгөөний аюулгүй байдлын эсрэг гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх, иргэдэд замын цагдаагийн газрын явуулж буй ажил үйлчилгээг танилцуулж цаашид хөдөлгөөний аюулгүй байдлыг хангахын тулд ямар ажил зохиох шаардлагатай талаар иргэд жолооч нарын санал хүсэлтийг хүлээн авч үйл ажиллагаандаа тусгах, иргэдэд тулгамдсан асуудлыг хуулийн хүрээнд шийдвэрлэх, хууль эрх зүйн туслалцаа мэдээлэл өгөх зорилгоор нээлттэй өдрийг зохион байгуулна. Нээлттэй хаалганы өдөр маргааш 10.00-16.00 цагийн хооронд зохион байгуулагдана.
Энэ өдөр аймгуудын Замын цагдаагийн тасгийн байранд “Нээлттэй өдөр”-ийг зэрэг эхлэх, санал хүсэлт гаргахаар ирсэн хөдөө орон нутгийн иргэдийн дуу хоолой, саналыг Замын цагдаагийн газрын удирдлагууд шууд сонсож ярилцах байдлаар “online” уулзалт зохион байгуулагдах, зохицуулагч-жолооч нарын харилцааны талаар нээлттэй, хоёр талыг хамруулсан хэлэлцүүлэг, модулийн сургалт зохион байгуулагдах аж.
Түүнчлэн сар бүр замын цагдаагийн газарт “Замын хөдөлгөөнд оролцогч нарын Иргэний танхим”-ыг нээн ажиллуулахаар болсон ба тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан, хугацаа дууссан иргэдийг “Согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ автомашин жолоодохын хор уршгийн талаар” сургалтанд хамруулах дүрмийн шалгалт аван тэнцсэн тохиолдолд жолооны үнэмлэхийг нь олгох арга хэмжээг зохион байгуулах юм.
Мөн Facebook \Замын цагдаагийн газар, Paparazzi-traffic\ Twitter www.twitter.com/trafficpolicemn, Вэб сайт \www.stop.mn\,гэх мэт хаягаар интернет орчинд “Нээлттэй өдөр” зохион явуулах, иргэдийн санал хүсэлтийг хүлээн авах, харилцан ярилцах, асуултанд хариулах ажил зохион байгуулагдах ба Замын цагдаагийн газрын уулзалтын танхимд харъяа албадаас алба хаагчид сууж иргэдийн санал хүсэлтийг хүлээн авч уулзана.

Сэтгэгдэл ( 0 )