Төрийн өмчийн хорооноос Монголын төмөр замын дарга М.Энхсайханыг үүрэгт ажлаас нь чөлөөлөх шийдвэр гаргажээ. Учир нь М.Энхсайхан Ерөнхий сайдтай санал зөрсний улмаас ийнхүү ажлаасаа чөлөөлөгдөхөд хүрсэн байна. Тодруулбал, Чингис хаан бондоор орж ирж байгаа мөнгөөр төмөр зам барихаар Хөдөө аж ахуйн яамнаас төлөвлөөд байгаа. Үүнийг Монголын төмөр замын дарга асан М.Энхсайхан эсэргүүцсэн байна. Учир нь тэрбээр бондны мөнгийг ашигтай зарцуулах хэрэгтэй гэдгээ өөрийн твиттерээр удаа дараа жиргэхийн зэрэгцээ ярьсаар байжээ. Төмөр зам барих асуудлаар харьяа яам болон МТЗ-ын удирдлагууд хоорондоо маргалдсан байна.
Ингээд М.Энхсайхан хэрхэн жиргэснийг хүргэе.
А.Баярмаа

Сэтгэгдэл ( 0 )