Хүлээгдэл, чирэгдлийг бууруулахын тулд судалгаа хийжээ

Автор | Zindaa.mn
2013 оны 01 сарын 10

Засгийн газрын 2012-2016 онд хэрэгжүүлэх “Эрүүл чийрэг Монгол хүн” хөтөлбөрийг хэрэгжүүлэх Эрүүл мэндийн салбарын шинэчлэлийн ажлын хүрээнд эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний хүлээгдэл, чирэгдлийг бууруулах нь нэн тэргүүнд шийдвэрлэх асуудал юм. Энэ зорилтыг  хэрэгжүүлэхэд үйлчлүүлэгчдийн эмчид үзүүлэх, оношилгоо, шинжилгээ хийлгэх, хэвтэн эмчлүүлэхэд гарч буй хүлээгдлийн шалтгаан, нөхцөл байдлыг судлан, бодлого боловсруулагч, шийдвэр гаргагчдыг баримт, нотолгоогоор хангах нь чухал. Тиймээс Эрүүл мэндийн яамны Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газар, Эрүүл мэндийн хөгжлийн төвийн Тогтолцооны судалгааны албатай хамтран Эрүүл мэндийн яамны харъяа байгууллагуудын тусламж, үйлчилгээний хүлээгдлийн байдлын судалгааг хийж гүйцэтгэжээ. Судалгаанд үндэсний лавлагаа төвүүд болох УIТЭ, УIIIТЭ, ХӨСҮТ, ЭХЭМҮТ, ГССҮТ, СЭМҮТ, АӨСҮТ, УIIТЭ, ХСҮТ, ХТС, ЦССҮТ, ГҮТ, ЭСҮТ зэрэг байгууллагууд хамрагдсан байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top