Бидний мэдэх найз маань...

Автор | Zindaa.mn
2013 оны 01 сарын 11

Бидний мэдэх найз О.Наранбаатар нь 1984 оны  11-р сарын 25-нд Хэнтий аймгийн Өндөрхаан хотод төрсөн билээ. 29-хөн настай дүрэлзсэн залуу байлаа анд маань. Бор-Өндөрийн Уулын Баяжуулах Үйлдвэрийн (УБҮ) Уулын цехэд “Малтагч”-аар 5-н жил гаруй ажилласан тэр маань эхнэр 2 хүүгийн хамт байр хөлслөн амьдарч байгаад 2012 онд цалингийн зээлээр байр худалдан авч амьдрах болсон юм. 

Биеийн хүчний хар ажил хийдэг тэрээр ид хүйтний үеэр ээлжийн амралтаа аваад  2012 оны 12 дугаар сарын 17-нд  ажилдаа орж билээ. Түүнийг ажилдаа орсны дараахан 2012 оны 12 дугаар сарын 23-ны өглөө тус байгууллагынхан "Уулын цехийн “Цасны баяр”-тай тул ажилчдаа баяртаа оролц" хэмээсэн байна. Өглөө 10.00 цагийн орчим эхэлсэн баярын нээлтэн дээр салют буудуулах үед осол гарч "Удахгүй ирнэ" гээд гэрээсээ гарсан найз минь хэзээ ч эргэж ирэхгүйгээр үүрд хорвоог орхин одсон юм.

Тэрээр гэр бүлийн хүнээ ажил хийлгэлгүй "2 хүүгээ асраад гэртээ л байж бай. Миний хийж байгаа ажил та гурвыгаа ажил хийлгэхгүй  амьдралдаа хүрэлцэнэ, хань нь бүгдийг зохицуулна" гэж ярьдаг байсан найз минь сардаа  760,000₮ -г цалингийн зээлэнд өгдөг байсан. Байрныхаа зээлийг төлөх гэж тэр шүү дээ. Гэтэл хорвоо түүнд хэтэрхий хатуурхаж ид 29-хөн настай найзыг маань амин хайртай гэр бүлээс нь, ард түмнээс нь, эх орноос нь аваад явчихлаа. Түүний гарыг харж амьдардаг эхнэр, хоёр хүү нь бүлтийтэл өнчрөн үлдлээ. Гэнэтийн ослоор ханиа алдсан залуухан бүсгүйд сэтгэлийн дэм, итгэлийн гэрэл болохоор талийгаачийн найз нөхдүүд нь хандив цуглуулж эхэлсэн төдийгүй сайхан сэтгэлт ард түмэндээ хандаж байгаа юм.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top