MCS-ийн ноёд, эрхэм улстөрчидтэй хамт амьдардаг

Автор | Zindaa.mn
2013 оны 01 сарын 11

 

 Улаанбаатар хотод өндөр зэрэглэлийн гэх ангилалд багтах 5000 орчим байр сууц бий аж. Гэхдээ энэ бол албан бус тоо. Мэдээж олны эрхмүүд, тэрдундаа улстөрчид, бизнесмэнүүдийн тухайд тэдгээр 5000-уудад байгаа нь тодорхой юм. Ингээд зарим эрхмүүдийн хаана амьдарч байгааг хамтдаа сонирхъё.

                                                               Green Villa-гийн эрхмүүд

 Green Villa гэж хотхон Зайсанд бий. Тэгвэл тэнд  Ерөнхий сайд асан С.Батболдын нэг байр бий. Мөн УИХ-ын гишүүн  Г.Батхүү, Жаст”-ын Ш.Батхүү, “Мон Уран”-ы Б.Наранхүү, “АПУ”-гийн П.Батсайхан, “Дорнын говь”-ийн Б.Дэлгэрсайхан нар зэрэг нэр бүхий эрхмүүдийн гэр энд бий.  Бас Монгол Улсын аварга,  Үндэсний хөрөнгө оруулалтын банкны  ТУЗ-ийн  дарга Д.Сумьяабазарынх ч энд аж. Мөн нөгөө “Монгол туургатны 100 эрхэм” ток шоуны хөтлөгч П.Анужин хатагтай энэ хотхонд экс нөхөртэйгөө амьдарч байсан.

                                                       MCS-ийн ноёд, улстөрчидтэй хамт  

Зайсан дахь  “Bella Vista” гэх MCS группийн MCS Property компанийн  барьж гүйцэтгэсэн хотхонд улстөрчид олноороо байна. С.Баярцогт, Ч.Хүрэлбаатар, Ё.Отгонбаяр, Ц.Мөнх-Оргил, Су.Батболд нараас гадна ХЗДХ-ийн сайд асан Ц.Нямдорж энд амьдардаг нь илэрч чамгүй хэл ам болж байсан билээ. Мөн энэ хотхонд  MCS группийн Ерөнхий Захирал, Захирлуудын Зөвлөлийн дарга Ж.Оджаргал, группийн Ерөнхийлөгч Ж.Од нарын гэр бий. Бас “Спирт Бал Бурам” –ын  Б.Баярхүү,  “АПУ”-гийн П.Батсайханы бага дүү “Сэлэнгэ тариа” компанийн захирал П.Бат-Эрдэнэ нар ч энэ хотхоны оршин суугчид юм.

 

                                                         Намын дарга, Улсын гарьдтай

 

Зайсан дахь бас нэг хотхон бол  Роял Каунти. Энэ хотхонд БНН-ын дарга Б.Жаргалсайхан, Жем Интернэшнл компанийг үүсгэн байгуулагч Монгол Улсын Гарьд Ц.Цэрэнпунцаг,  МАК-ийн Б.Нямтайширын охин Н.Цэлмүүн нарын гэр бий.

                                                        Сайдын барьсан жишиг хотхон

 

Эдийн засгийн хөгжлийн яамны сайд Н.Батбаярын компани Хан-Уул дүүрэгт төмөр замаас урагш  байдаг Жаргалан хотхоныг барьсан. Ер нь бол энэ хотхон  үнэтэй сууцнуудын эхлэлийг тавьсан гэж болно. Тэрчлэн зэрэглэл, талбайн хэмжээ,  метр квадратын үнэ зэрэг нь олны анхаарлыг татаж байсан. Энэ хотхонд  “Женко” Х.Баттулга, Р.Амаржаргал, Э.Мөнх-Очир нарын улстөрчид амьдардаг. Бас МАК-ийн Б.Нямтайширын хүү Н.Номтойбаярын гэр байдаг.  Харин Continental зочид буудлын урд байрлах Star apartments хотхонд “Бодь” группийн эздийн нэг “Голомт”-ын Д.Баясгалан,  “Алтан Тариа” компанийн захирал П.Цэнгүүний гэр байдаг.  

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top