”Орифлейм”-ийн Г.Оюунгэрэл Монголчуудаас уучлал гуйлаа

Автор | Zindaa.mn
2013 оны 01 сарын 11

2012 оны 12 дугаар сарын 21-ний өдрийг дэлхийн мөхлийн өдөр хэмээн шуугиж, дэлхий даяар асуудал болгосон нь эрхгүй айдас төрүүлсэн. Олны яриа ортой байж магад хэмээн айхгүй ч аягүйцсэн хүмүүс Монгол гэр барьж лаа, шүдэнз, түлээ түлш, хоол хүнсээ базааж байсан ч дэлхийн мөхөл “түүх” болон холдлоо. Хүмүүсийг ийн бужигнаж дэлхийн мөхөл мөн эсэхэд эргэлзэж байх үед “Орифлейм”-ийн Г.Оюунгэрэл гэгч их мэдэгч гарч ирэн “Дэлхий гарцаагүй сүйрнэ”. Харин монгол гэрт байгаа хүмүүс эсэн мэнд үлдэх ухааны юм ярьж асуудлыг улам хүндрүүлсэн. Ерөөс монголчуудын тархийг угааж шууд л үхэл, мөхлийн тухай бүхнийг алдарт Ванга эмээ, Нострадамусаас илүү мэдэн ярьж эхэлсэн нь нийгмийг айдаст автуулсан юм. Ийн хэлснийхээ дараа дэлхийн мөхлийг мэдэгч маань Энэтхэг рүү дүрвэж дэлхийн мөхлийн өдрийг өнгөрүүлсэн юм.

 Харин 21-ний өдөр өнгөрсний дараа Г.Оюунгэрэлийн талаар мэдээллүүд хөвөрч эхэлсэн ба түүнийг өөрийн бизнесээ өргөжүүлэхээр зориудаар ийм асуудлыг хөндсөн гэж ч байсан юм. Албан бус эх сурвалжийн ярьж байгаагаар “Г.Оюунгэрэл нь Монгол гэрийн мод үйлдвэрлэдэг жижигхэн цехтэй бөгөөд эл бизнесээ хөгжүүлэхээр дэлхийн мөхлийг зөгнөж дээр нь монгол гэрт амьдарч буй хүмүүс л эсэн мэнд үлдэнэ” хэмээсэн нь өөрийн бизнес хэмээж байв.

Үүнээс гадна 21-ний өдөр дэлхий сүйрээгүй учраас олны тархийг угааж айдас хүйдэст автуулсан Г.Оюунгэрэлтэй хариуцлага тооцно гэх асуудал өвсөнд ассан түймэр мэт тарсан. Харин алдарт их мэдэгч хатагтай сураггүй байсаар байсан юм. Гэтэл энэ сарын 9-ний өдөр “Орифлейм”-ийг загалмайлсан эх болсон Г.Оюунгэрэл “дэлхий сөнөөгүйн шок”-ноосоо гарч ард түмнээс уучлал хүсч эхлэв. Тэрбээр twitter хуудаснаа https://twitter.com/Oyungerelgorf хаяг нээж нүглээ наминчлан жиргэсэн байна.

“Би Монгол хүн бүрээс уучлалт гуйж байна. Та бүхэн минь мөнхөд байг”, “Нандин зүйлийн эхлэл нь гэгээрэхүй дор хүн өөрийгөө олох байдаг юм шиг ээ”, “Өөрийгөө  олж чадаагүй байж, баялаг олох нь үхлийн эхлэл”, “Ямартай ч уучлал хүсье. Хүний мөн чанар өөрийгөө нээн илрүүлж хэн бэ гэдгээ юу чадах эсэхээ олсон цагт л нээгдэн гарч ирдэг. Тэр хүртэл зоригтой зүтгэ. Өөрийн чадах зүйлээ л хийж явах нь Тухайн хүнийг сайхан харагдуулдаг юм байна. Бусдын чадах зүйлийг бусдад нь л үлдээ. Миний бодож байгаа зүйл бол хэвлэл мэдээллийн салбарынхан ярилцлага болон хүмүүсийн захиалгат мэдээнд хяналт тавих хэрэгтэй”, “Амнаас гарах үг бүрээ алдаа туучихаасаа өмнө эргэцүүлж нэг бодож, үр дүнг нь урьдчлан харж сураагүй өдий хүрсэн гэхээр зоригтой байжээ” гэх зэргээр ухаарал, сэхээрлийн өнгө аястайгаар жиргэсэн байна.

Харин түүнд хариуцлага тооцно хэмээж байсан хүмүүс түүнйи уучлал гуйсан асуудлыг хүлцэх эсэх нь тодорхой бус. Ямартай ч их мэдэгч маань хэлсэн үг, хийсэн алдаагаа ийн залруулж сууна.


Г.Аялуун

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
зочин(150.129.143.229) 2025 оны 03 сарын 13

Энэ бүх явдал хадагтай Оюунгэрэлийн оуны төвшинг л харуулж байна даа. Сонгуулиар цөм шатсан. Тэр зардалаа нөхөхийн тулд ийнхүү цуурсан гэж уншиж байсан. Улс төрөө гэж. Энэ хөөрхий бүсгүй хүртэл өөрийгөө.УИХ д орчлоо гэж сэрүүн зүүдлээд ингэж ч цагаандаа гарах гэж.

1  |  0
Top