УИХ-ын Хүний эрхий дэд хорооны нэр бүхий эрхмүүд хорих ангиудын үйл ажиллагаатай танилцсаны дотор экс Ерөнхийлөгч Н.Энхбаярын хоригдож буй 401 дүгээр анги байсан. Нөхцөл байдлыг нүдээр үзэхээр очсон тэд хорих ангиудад хүний эрх зөрчигдөж байгаа талаар ярьж байсан. Тэгвэл Хууль зүйн сайд Х.Тэмүүжин Хүний эрхийн дэд хорооны гишүүдийг очихоос гурав хоногийн өмнө Н.Энхбаярын хоригдож буй 401 дүгээр ангид очиж түүнтэй уулзсан гэнэ. Сайдыг тус хорих ангид очихдоо эрүүл мэндийн байдлын хувьд Н.Энхбаяр байтугай түүнээс ч дор, муудчихсан хүмүүжигчид байхад 401 дүгээр ангийнхан ямар ч эмчилгээний арга хэмжээ авахгүй, хорьж байгааг нүдээрээ харсан гэнэ. Тэрчлэн Н.Энхбаяр Сайд Х.Тэмүүжинд хандан “Би яах вэ. Эдгээр хүмүүстэй барьцахгүй. Энэ хүмүүсийг эмчлэхгүй бол үхэж мэднэ” гэж хэлсэн гэнэ. Харин Х.Тэмүүжин сайд “Би судалж байгаа” гэсэн хариулт өгөөд буцсан гэнэ. Тэгэхээр Х.Тэмүүжин сайд Н.Энхбаяртай ямар ч шалтгаанаар уулзах гэж очсон байлаа гэхэд Хууль зүйн салбарын тэргүүний хувьд хүмүүжигчдийн эрхийг хэт зөрчиж байгаа явдалд бодитой анхаарал хандуулах ёстой билээ.

Сэтгэгдэл ( 0 )