Нам даралтын зуухны тогоо дэлбэрсний улмаас 85 настай эмэгтэй Г нь нас барсан байна. Уг осол нийслэлийн Баянзүрх дүүргийн 12-р хороонд гарчээ. Чухам ямар учраас зуухны тогоо дэлбэрсэн нь тодорхой бус байгаа бөгөөд цагдаагийнхан уг хэргийг шалгаж байна. Эх сурвалжийн хэлж байгаагаар хийг гаргах хаалт нь бөглөрсөнөөс хий хуримтлагдаж, эцэстээ дэлбэрсэн байж болзошгүй гэнэ.

Сэтгэгдэл ( 0 )