Монголчууд бидний гэрэлт ирээдүй болсон хүүхэд залууст чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх газар цөөхөн байдаг. Одоо байгаа нь Найрамдал хүүхдийн зуслан, Үндэсний соёл, амралтын хүрээлэн. Тэгвэл хүүхэд залууст зориулсан олон улсын хэмжээнд үйл ажиллагаа эрхэлдэг хүүхдийн зуслангийн тоог нэмэгдүүлэх үүднээс Төв аймгийн эрдэнэ сумын нутаг Цонжин болдогоос 12 км-гийн зайд баригдаж буй олон улсын хүүхэд залуучуудын соёл, амралтын хүрээлэн баригдах гэж байна. Энэ ажилд санхүүжилт олоход туслах зорилгоор нийтийн дуучид нэгдэн хандивын тоглолт хийх гэж байна. Энэ сарын 25-нд Улаанбаатар паласт болох тоглолтонд оролцох уран бүтээлчид БЦДБЭЧ-ын оркестртэй 100% “амьд”-аар дуулахын зэрэгцээ үзэгчдийн дундаас азтангууд тодруулж тус хүрээлэнд 100% үнэ төлбөргүй амрах эрхийн бичиг олгох гэнэ. Мөн тасалбар авсан хүн бүрт 30% хөнгөлөлттэй амрах эрхийн бичиг олгохоос гадна тус хүрээлэнгийн “Гэрэгэ”алтан самбар дээр нэрийг нь байршуулах зэрэг олон арга хэмжээ болох аж. Тоглолтын билетийн үнэ 15000 төгрөг. Мөн тус тоглолтонд болон олон улсын хүүхэд залуучуудын соёл, амралтын хүрээлэнд зориулан хандив өргөж болох аж. Хас банк: 5000813019
А.Баярмаа
Сэтгэгдэл ( 1 )
zgr egneed urtsun tgd huuhdin amralt hureelen gd master plan n muu boljee, tgd yu urtsiin be gol n hend zoriulj hj bgaaga bodmooriin, goy yum sanaachilsan n talarhuushtai ch architect n hariutslagatai bh heregtei