Дарханы газрын тосны үйлдвэр 2015 он гэхэд ашиглалтад орно

Автор | Zindaa.mn
2013 оны 01 сарын 13

Засгийн газрын хуралдаанаар Дархан-Уул аймагт жилд 2 сая тн газрын тос боловсруулах хүчин чадалтай, төрийн өмчийн оролцоотой үйлдвэрийг барьж байгуулах ажлыг 2015 онд багтаан дуусгах арга хэмжээг авч ажиллахыг Уул уурхайн сайдад үүрэг болголоо. Үүнтэй холбоотойгоор Дархан-Газрын тос боловсруулах үйлдвэрийг барьж байгуулах зээлийн хэлэлцээрийг Японы холбогдох банктай энэ оны 2 дугаар сард багтаан хийхийг Эдийн засгийн хөгжлийн сайд нарт үүрэг болгосон байна.

Үйлдвэрийг түлхүүр гардуулах нөхцөлөөр Японы “Тоёо инженеринг” корпораци хамгийн сүүлийн үеийн технологиор, Монголын туслан гүйцэтгэгч компаниудын оролцоотой барьж байгуулна. Тус үйлдвэр нь бензин шатахууны өнөөгийн үнийг 6-8 хувиар хямдруулсан нөхцөлөөр борлуулахад үйлдвэрийн анхны хөрөнгө оруулалтаа 4 жилийн хугацаанд нөхөх боломжтой гэсэн тооцоог хийжээ.

А.Баярмаа

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top