В.И.Лениний музейд үлэг гүрвэлүүд суурьшина

Автор | Zindaa.mn
2013 оны 01 сарын 13

  

 

В.И.Лениний музейн барилгыг Үлэг гүрвэлийн төв музейн балансад шилжүүлж музейн зориулалтаар ашиглахаар боллоо. Учир нь нийслэлд байгаа барилга байгууламжуудаас үлэг гүрвэлийн музей байгуулахад тохирох ганц  барилга нь “Их багшийн” музей гэнэ.

Уг музейд тарбозаврус, завролоф, овирапторын тус бүр 2 олдворыг багтааж байрлуулах аж. Мөн ШУА-ийн палеонтологийн төвд 200, Европийн үзэсгэлэнд 90, Азийн  үзэсгэлэнд 26, Байгалийн түүхийн мукейд 150 орчим бүрэн болон хэсэгчилсэн хадгалсан  үлэг гүрвэлийн үзмэр байгаа юм. Эдгээрээс үлэг гүрвэлийн төв музейд байрлуулах ажээ.  

Харин музейн барилга нь 1974-1980 онд тухайн үеийн Соёлын яамны захиалгаар, төсвийн хөрөнгөөр баригдсан бөгөөд ашиглагч нь болох Намын түүхийн институтыг татан буугдсаны дараа МАХН дамжуулан ашиглаж иржээ.    

 

А.Баярмаа

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top