Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүллээ

Автор | Zindaa.mn
2013 оны 01 сарын 13

Монгол Улсын Үндсэн хууль батлагдсаны 21 жилийн ой 2013 оны 01 дүгээр сарын 13-ны энэ өдөр тохиож байна.

Түүхэн энэ өдрийг хүндэтгэж Монгол Улсын Их Хурлын дарга З.Энхболд, Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуяг болон УИХ, Засгийн газрын гишүүд Эзэн Чингис хааныхаа хөшөөнд хүндэтгэл үзүүллээ. Хүндэтгэлийн энэ ёслолд 21 жилийн өмнө ардчилсан шинэ Үндсэн хуулиа батлалцах түүхэн үүргийг гүйцэтгэсэн АИХ-ын депутатууд, ард иргэдийн төлөөлөл оролцлоо.

А.Баярмаа

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top