Өнөөдөр Ашигт малтмалын газрын дарга асан Д.Батхуягт холбогдох хэргийн шүүх хурал Баянгол дүүргийн шүүхэд болно. Урт нэртэй хуулийн хүрээнд шийдвэрлэгдэх байсан 194 тусгай зөвшөөрлийн асуудалтай холбоотойгоор анх шалгагдаж эхэллээ гэгдэж байсан тэрээр эрх мэдэл, албан тушаалаа урвуулан ашиглаж 40 гаруй компанид лицензийн асуудлыг нь шийдвэрлэж өгсөн хэрэгт буруутгагдаж байгаа аж. Тухайлбал, “Саусгоби сэндс” компанийн эзэмшиж байсан хайгуулын таван лицензийг сунгах эрх нь цуцлагдах хууль зүйн үндэстэй байхад дөрвийг нь цуцлалгүйгээр эрхийг нь сэргээж, тус компанид буцаан олгосон. Мөн нэг лицензийг нь уг компаниас авч, найзынхаа компанийн нэр дээр шилжүүлсэн хэрэг нь мөрдөн байцаалтын явцад тогтоогдсон гэх мэдээлэл бий. Ямартай ч үнэн мөнийг шүүхийн байгууллага тогтоох биз ээ.

Сэтгэгдэл ( 0 )