Газар албадан чөлөөлөх тухай хуулийн төслийг шинээр боловсруулаад байгаа талаар мэдээлсэн.Тэгвэл өнөөдөр 11.00 цагт Иргэний танхимд тус хуулийн төсөлтэй холбогдуулан нээлттэй хэлэлцүүлэг өрнүүлэх гэж байна.
Тодотгоход, Монгол Улсын эдийн засгийн хурдацтай өсөлттэй уялдан үндэсний, бүс нутгийн хэмжээний, томоохон дэд бүтцийн болон бүтээн байгуулалтын төсөл хөтөлбөрийг үе шаттайгаар хэрэгжүүлж байгаа билээ. Энэхүү үйл явцтай холбогдон улсын болон орон нутгийн тусгай хэрэгцээ, нийгмийн зайлшгүй хэрэгцээ, ашиг сонирхолд нийцүүлэн хувийн өмчийн хийгээд эзэмшил ашиглалтанд байгаа газрыг албадан чөлөөлөх шаардлага зүй ёсоор гарч байгаа тул шинээр Газрыг албадан чөлөөлөх тухай хуулийн төслийг боловсруулсан хэмээн хууль санаачлагчид нь өгүүлж байгаа юм.

Сэтгэгдэл ( 0 )