“Сэтгэлийн дэм” аяны эхний цуваа замдаа гарлаа

Автор | Zindaa.mn
2013 оны 01 сарын 14

 МАХН болон тус намын дэргэдэх төрийн бус байгууллагууд хамтран өвөлжилт хүндэрч байгаа аймаг, сумдуудад тусламж хүргэх “Сэтгэлийн дэм” аяныг эхлүүлээд байгаа билээ. Өнөөдөр уг тусламжийн эхний цуваа Өвөрхангай аймаг руу явлаа. 1000 боодол өвс болон лаа, шүдэнз, дулаан  хувцас, хөнжил, хандивлагч байгууллага, хувь хүмүүсийн хандивласан мөнгөн тусламжийг хүргэхээр хөдөлж байгаа уг цувааг УИХ-ын гишүүн Л.Цог, МАХН-ын нарийн бичгийн дарга У.Барсболд нар гаргаж өгсөн юм.

            “Сэтгэлийн дэм” аянд олон байгууллага, хувь хүмүүс нэгдэж байгаа бөгөөд дараагийн цувааг удахгүй гаргахаар төлөвлөж байна. Цас, зуд ихтэй байгаа аймаг, сумдуудын малчдад туслах хүсэлтэй хүмүүс 11334477 дугаарын утсанд болон 142013 тусгай дугаарт мессеж илгээж болох юм. мөн хаан банкны 5003705138 дансанд хандивын мөнгөө тушааж болох юм байна.

А.Баярмаа

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top