Нийслэлийн Яаралтай түргэн тусламжийн төвийн 30 гаруй автомашин хоёр ээлжээр тасралтгүй үйлчилгээнд явдаг байсан, хүчин чадал нь нэмэгдлээ. Учир нь тус төвд нэг бүрийн үнэ нь 62,3 сая, нийтдээ 1,87 тэрбум төгрөгийн үнэтэй 30 автомашин нэмэгдлээ.
Улмаар нийслэлийн иргэдийн эрүүл мэндийн үйлчилгээний хүртээмж сайжран, дуудлагад цаг алдалгүй очих ба өвчтөнийг тав тухгүй, хүйтэн, чимээ ихтэй, шатахуун үнэртдэг машинаар тээвэрлэдэг асуудал багасна гэсэн мэдээллийг салбарын яамнаас өгч байна.

Сэтгэгдэл ( 0 )