Түлэгдсэн нярай эдгэрч маргааш нутаг буцахаар болжээ

Автор | Zindaa.mn
2013 оны 01 сарын 14

 

ЭХЭМҮТ-д Баянхонгор аймгаас ирж хэвтэн эмчлүүлж буй нярайн биеийн байдал сайжраад байна. Охиныг эмчлэгч эмч С.Энхтуяа хэлэхдээ, нярайг гэмтэх үед анхны тусламж сайн үзүүлсэн учир халдвар авалгүй, эдгэрэлт хурдан, биеийн байдал сайн болсныг дуулгалаа. Одоо нярайн биед ямар нэгэн зовиургүй, эмнэлгээс гарах боломжтой болсон тул мягмар гарагт буюу маргааш нутаг буцахаар болжээ.

Тэрчлэн салбарын сайд Н.Удвал энэ сарын 12-ны өдөр нярайг эргэж очсон бөгөөд эмнэлгийн ажилтны буруу үйл ажиллагааны энэхүү алдаа салбарын ажилд том дохио, анхааруулга болсныг хэлээд, хүнд үед сэтгэл санаагаараа нэгдмэл байж, охины гэр бүлийнхэнд сэтгэлийн дэм өгч, тусласан нийт хүмүүст ЭМЯ-ны зүгээс талархаж буйгаа илэрхийлсэн байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top