МАХН-ын дарга Н.Энхбаярыг 2-р эмнэлэг рүү шилжүүл хэмээн 11 ээж өлсгөлөн зарлаж байгаа талаар бид өмнө нь мэдээлсэн. Тэгвэл өлсгөлөн зарлаад 130 гаруй цаг болж байгаа энэ цаг үед Г.Шархүүгийн биеийн байдал эрс муудаж түргэн тусламж дуудсан байна. Түргэний эмч нар түүнийг үзээд "Эрчимт эмчилгээ хийлгэх хэрэгтэй" хэмээн зөвлөжээ. Эхийн нэгдүгээр одонтой Г.Шархүүг одоогоор эмнэлэгт хүргээгүй бөгөөд одоо тэрбээр намынхаа байранд тааруу байдалтай байна.
А.Баярмаа

Сэтгэгдэл ( 0 )