Өрөөсөн гуятай трико, үйлдвэрийн гологдол оймсноос татгалзая

Автор | Zindaa.mn
2013 оны 01 сарын 15

Монголчуудын үндэсний баяр болох Цагаан сар хаяанд ирж хаалга тогшлоо. Жил бүрийн цагаан сараар болдог гол асуудал бэлэг солилцох явдал. Эл уламжлалыг дагасан хямрал нь эрээний хулхи, хямд бараа таваартай холбоотой. Өрөөсөн гуятай трико, үйлдвэрийн гологдол болсон оймс гээд л хулхи барааны нэр төрөл хөвөрнө. Харин энэ жилийн тухайд эрээний хулхи хуудуутай бараа таваар биш, үндэсний үйлдвэрлэлээ дэмжих уриалга гаргаад буй. Тэгвэл ҮХААЯ-наас жил бүр уламжлал болгон явуулдаг “Цагаан сар үзэсгэлэн худалдаа-2013” үзэсгэлэнг энэ сарын 17-ноос эхлүүлэхээр болжээ. Үзэсгэлэн худалдаа “Мишээл экспо”, “АСА цирк”, “IT world” төвд тус тус явагдана. Үзэсгэлэн худалдаанд ноос, ноолууран эдлэл, арьсан эдлэл, гоо сайхан, ном хэвлэл, хүнсний бүтээгдэхүүнүүд гээд өргөн хэрэглээний бараа таваар тавигдах юм.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top