Н.Энхбаярыг хуучин Ганц худагт хорьлоо

Автор | Zindaa.mn
2013 оны 01 сарын 15

Нэгдсэн хорих 401 дүгээр ангийн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байсан МАХН-ын дарга Н.Энхбаярыг хуучин Ганц худаг буюу 411-р анги руу шилжүүлжээ. Түүнийг өчигдөр орой 22:00 цагийн үед ийнхүү шилжүүлсэн байна.

Нэгдсэн хорих 401 дүгээр анги буюу  Дамжин өнгөрүүлэх хорих нь шүүхээс ялыг нь эцэслэсэн хүний хорих ангийн харъяаллыг тогтоох хүртэл түр байлгадаг анги. Нэгдсэн хорих ангиас бүх хүмүүжигчдийг хорих ангиуд руу хувиарладаг. Энэ журмын дагуу Н.Энхбаярыг хуучин Ганц худаг буюу хорих 441 дүгээр анги руу шилжүүлсэн хэмээн тайлбарлаж байгаа аж.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top