Улаанбаатар хотын автозамын ачаалал их байгаагаас үүдэн замын хөдөлгөөнд оролцож буй тээврийн хэрэгслийг улсын дугаараар нь ангилан хязгаарлах болсон. Ингэснээр хотын замын ачаалал тодорхой хэмжээнд буурсныг албаныхан хэлж байгаа. Харин автомашины зорчих хэсгийн нэгдүгээр эгнээгээр нийтийн тээврийн автобус болон сургуулийн хүүхэд тээвэрлэх автобус явахыг албан ёсоор баталгаажуулсан. Тэгвэл тун удахгүй цаг нартай уралдан ажилладаг хэвлэл, мэдээллийн байгууллагуудын лого бүхий зөвшөөрөлтэй автомашинуудыг дугаарын хязгаарлалтгүйгээр нэгдүгээр эгнээгээр зорчдог болгох аж. Эл шийдвэр нь хараахан батлагдаагүй байгаа ч Нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүл дэмжиж байгаа аж.

Сэтгэгдэл ( 1 )
Цагдаа сонины машин явуулахгүй торгож явууллаа. ТВ машин хамаарна гэнээ.