Хүчирхийллийг зогсооно

Автор | Zindaa.mn
2013 оны 01 сарын 15

 

Энэ оны 3 дугаар сард болох Эмэгтэйчүүдийн аж байдлын комиссын 57 дугаар чуулганаар хэлэлцэх "Эмэгтэйчүүдийн эсрэг хүчирхийллийг зогсоох" тухай асуудлаар дэлгэрэнгүй санал солилцож, энэ чиглэлээр цаашид Монгол Улс "НҮБ-Эмэгтэйчүүд" байгууллагатай идэвхитэй хамтран ажиллахаар тохиролцжээ. Монгол Улсаас НҮБ-ын дэргэд суугаа Байнгын төлөөлөгч О.Оч "НҮБ-Эмэгтэйчүүд" байгууллагын Гүйцэтгэх захирал хатагтай М.Бачелеттэй уулзаж, харилцаа, хамтын ажиллагааны асуудлаар санал солилцох үеэрээ энэ тал дээр ойлголцсон байна.  

Тэрээр Монгол Улсын Засгийн газраас Мянганы хөгжлийн зорилтуудын хэрэгжилтийг ханган биелүүлэх, эрчимжүүлэх болон жендэрийн тэгш байдлыг хангах, эмэгтэйчүүдийг чадавхижуулах зорилтын хүрээнд авч хэрэгжүүлж байгаа бодлогын арга хэмжээний талаар дэлгэрэнгүй танилцуулсан байна.

Жендэрийн тэгш байдлын тухай хууль болон Сонгуулийн тухай хуулиудыг баталж, үүний үр дүнд УИХ дахь эмэгтэй гишүүдийн тоо болон Засгийн газрын бүрэлдэхүүн дэх эмэгтэй сайд нарын тоо нэмэгдсэнд Гүйцэтгэх захирал М.Бачелет баяр хүргэв. Мөн тэрээр эмэгтэйчүүдийг чадавхижуулах, тэдний мэдлэг боловсролыг дээшлүүлэх зорилтын хүрээнд манай улсын төрийн болон төрийн бус байгууллагатай хамтран ажиллаж байгаа талаараа дуулгасан байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top