П.Бат-Эрдэнэ М.Энхсайханаас тамгаа хүлээн авлаа

Автор | Zindaa.mn
2013 оны 01 сарын 15

“Монголын төмөр зам” компанийн гүйцэтгэх захирал М.Энхсайханыг Төрийн Өмчийн хорооны шийдвэрээр ажлаас нь чөлөөлөх тухай өнгөрсөн долоо хоногт яригдсан. Гэвч ТӨХ-ны шийдвэр эцсийн шийдвэр байгаагүй юм.

Харин өчигдөр “Монголын төмөр зам”-ын Төлөөлөн удирдах зөвлөл хуралдаж М.Энхсайханыг ажлаас нь чөлөөлөх эцсийн шийдвэрийг гаргаж,  түүний  оронд нь П.Бат-Эрдэнийг томилсон. Тиймээс уг шийдвэрийн дагуу “Монголын төмөр зам”-ын Гүйцэтгэх захирлын ажлыг П.Бат-Эрдэнэ  М.Энхсайханаас тамга тэмдгээ өнөөдөр хүлээн авлаа. 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top