Төрийн тусгай албан хаагчдын эмнэлэгийн шинээр баригдаж байгаа барилгыг оффис болгох тухай салбарын сайдын мэдэгдэл олон хүний эсэргүүцэлтэй тулгараад байгаа билээ. Шүүхийн шинэтгэлийн хүрээнд хийж байгаа багц ажлын хүрээнд шүүх, прокурорын байгууллагын нэг дор байлгах тухай Хууль зүйн сайд Х.Тэмүүжин мэдэгдэж байсан.
Тэгвэл энэ асуудлыг эсэргүүцэж байгаа олон хүмүүсийн тэргүүн эгнээнд тус эмнэлэгийн эмч, албан хаагчид байгаа билээ. Тэд өнөөдөр 15.00 цагт өлгсгөлөн зарлах болсон талаараа мэдээлэл хийж өлсөж эхлэнэ гэнэ.
А.НОМИН

Сэтгэгдэл ( 0 )