Иргэний нисэхийн ерөнхий газрын Нислэгийн мэдээллийн үйлчилгээний алба COSCAP олон улсын байгууллагатай хамтран нисэхийн мэдээллийн үйлчилгээний анхан шатны олон улсын сургалтыг зохион байгуулж дуусчээ. Тэрчлэн Ази Номхон далайн бүсийн орнуудыг хамарсан сургалтуудыг зохион байгуулах чадвар монголын иргэний нисэхийн мэргэжилтнүүдэд байгааг СOSCAP байгууллагын төлөөлөгч онцолж байлаа. Манай улсад анх удаа зохион байгуулагдсан тус сургалтад Малайз, БНАСАУ, Тайланд, Монгол зэрэг орны иргэний нисэхийн салбарын мэргэжилтнүүд оролцсон юм.

Сэтгэгдэл ( 0 )