Баянхонгорын бяцхан охин Улаанбаатараас нислээ

Автор | Zindaa.mn
2013 оны 01 сарын 15

 

Баянхонгор аймгийн Нэгдсэн эмнэлэгт түлэгдсэн нярай түлэгдэлтийн улмаас Улаанбаатар хотын ГССҮТ ирж, энэ сарын 3-ны өдрөөс ЭХЭМҮТ-ийн Хүүхдийн эмнэлгийн Нярайн эрчимт эмчилгээний тасагт 12 хоног эмчлэгдээд, бүрэн эдгэрсэн талаар бид мэдээлсэн. Тэгвэл бяцхан охин өнөөдөр нутаг руугаа буцлаа.  

Хүүхдийн ар гэрийнхэн нь эмчлэхэд туслалцаа үзүүлсэн Түлэнхийн төвийн эмч ажилчид, ЭХЭМҮТ-ийн Хүүхдийн эмнэлгийн Нярайн эрчимт эмчилгээний тасгийн нийт хамт олон болон хүүхдийг эмчлэгдэх хугацаанд бүх талаас нь анхаарч тусалж байсан ЭМЯ-ны удирдлага, ЭХЭМҮТ-ийн удирдлагуудад талархаж байгаагаа илэрхийлж байв.

Харин ЭХЭМҮТ-ийн зүгээс нярайг Баянхонгор аймгийн Нэгдсэн эмнэлэгт анхан шатны тусламж цаг алдалгүй үзүүлж, нарийн мэргэжлийн эмнэлэгт шилжих хүртэлх арга хэмжээг зөв авсан нь эдгэрэлтэд сайнаар нөлөөлсөн талаар өгүүлж байлаа.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top