Шалгалтаар 21 кабелийн суваг бүдэрчээ

Автор | Zindaa.mn
2013 оны 01 сарын 15

Мэдээллийн технологи, шуудан харилцаа холбооны зохицуулах газар МТШХХЗГ болон Харилцаа Холбооны Зохицуулах Хороотой хамтран өнгөрсөн оны сүүлчээр Кабелийн сувагуудад шалгалт явуулжээ. Тус шалгалтанд нийтдээ 42 кабелийн суваг хамрагдсанаас 21 нь тухайн шалгалтаар бүдэрчээ. Тус байгууллагуудын шалгалтанд унах болсон шалтгаан нь тэдгээр сувгууд Монгол Улсын нэгдсэн стандартыг зөрчсөн болох нь тогтоогджээ. Энэ талаар өнөөдөр тухайн байгууллагуудын дарга нар болон бусад албаны хүмүүс мэдээлэл хийж зөрчил гаргасан 21 кабелийн сувагт сануулга өглөө.

Ихэнх кабелийн сувагуудад гарсан нийтлэг алдаа нь Зар сурталчилгааны хууль хийгээд Оюуны өмчийн хуулийн зөрчил гаргасан. Мөн садар самуун хууль бус явдлуудыг илт сурталчилсан, техник технологийн хувьд чанарын шаардлага хангаагүй гэсэн үндэслэлээр ирэх 3-р сарын1 хүртэл эрхийг нь түтгэлзүүлжээ.

Ингэснээр тухайн байгууллагуудын эфирыг хаах бус тодорхой хугацаанд өгсөн болон тавьсан үүрэг даалгаварыг биелүүлж, алдаагаа засч залруулж ажиллахыг санууллаа. Мөн өнөөдрийн байдлаар эдгээр кабелийн сувагуудаас гадна 40 гаруй кабелийн сувгийн тусгай зөвшөөрөл олгогджээ.

А.НОМИН

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
зочин(150.129.140.104) 2025 оны 03 сарын 13

Сансар КТ ын SPS спортын нэвтрүүлэг нь үзэгчдийн эрх ашгыг ноцтой зөрчиж байгаад яагаад арга хэмжээ авдаггүй юм бэ? Жадамбаа дарга арай ч ашиг сонирхолын зөрчилтэй биш байлгүй дээ? Түүнээс биш гадаад сувгуудыг багцаар нь авч үзэгчдэд үзүүлдэг байсан КаТВ -үүдийн нэвтрүүлгүүдийг хаалган өөрсдийн явцуу эхр ашгаар төлбөр төлөөд үз гэдэг С Баярын КаТВ-ын тулгалттай үгсэн хуйвалдаагүй байлтай юм? Уул Жадамбааг дэмждэг байсан юмсан ?Арга хэмжээ авч өх байлгүй пээ? Одоо удахгүй Олимп болох гэж байдаг спортын шууд нэврүүлэгтэй гадаад сувгуудаа үздэг болох болтугхй гэж бодсоор л сууна даа?

1  |  0
Top