Ирэх гуравдугаар сард Тувагийн төлөөлөгчийн газар Монгол улсад нээгдэх аж. Ингэснээр манай хоёр улсын худалдаа, эдийн засаг, соёл, ШУ-ны хэлхээ холбоог цаашид хөгжүүлэх боломжтой болж байгаа хэмээн Тувагийн Гадаад эдийн засгийн харилцааны агентлагийн захирал Чылгычы Ондар хэлжээ. Тэрбээр “Тувагийн төлөөлөгчийн газар нь Улаанбаатар хотод ажиллаж эхлэх албан ёсны зөвшөөрөл авсан. Энэ нь Хятад улстай хэлхээ холбоог эрчимтэй хэрэгжүүлэх боломж болно” хэмээсэн байна.

Сэтгэгдэл ( 0 )