Мэдээлэл шуурхай удирдлагын төвийн тусгай дугааруудын утсанд 2013.01.16-ны өдрийн 05:00 цагаас 2013.01.17-ний өдрийн 05:00 цагийн хооронд иргэд, байгууллагаас нийт 8400 орчим хандалт хийснээс 102 хэлтэс 3600 буюу 40 хувь, 101/105 хэлтэс 600 буюу 7 хувь, 103 хэлтэс 3300 буюу 25 хувьд нь холбогдож хариу өгсөн, 700 орчим буюу 10 хувь нь холбогдож чадаагүй буюу 102 дугаарын утсанд иргэдээс байгууллагаас 3600 удаа холбогдсоноос, гэмт хэрэг зөрчлийн 1000 орчим, зам тээврийн ослын 100 орчим мэдээлэл шалгахад, гэмт хэргийн шинжтэй 47 үйлдэл бүртгэгдсэнийг холбогдох нэгжүүд шалгаж байна.Үүнээс: Хулгайн 22, Булаах 1, Дээрэмдэх 4, Танхайрах 5, золгүй байдлаар амь нас хохирсон 7, Зам тээрийн осол 2, бусад 8 гэмт хэрэг үйлдэл бүртгэгдсэн байна.
Дээр гарсан хэргүүдийн зөвхөн дээрмийг тодруулбал:
- БГД-ийн 7-р хорооны нутаг дэвсгэрт “01-р сарын 16-ны 19.05 цагт иргэн Бямбасүрэн /эр.79н/-гийн алтан бөгж /кольцо/, ОХУ-д үйлдвэрлэгдсэн цагаан өнгийн механик бугуйн цаг, хар өнгийн түрийвч, 260,000 төгрөг зэрэг эд зүйлийг нь СХД-т оршин суух Д /эр.51н/ гэгч бусадтай бүлэглэн орцонд дээрэмдсэнийг БГД-ийн цагдаагийн хэлтсийн алба хаагчид илрүүлсэн байна.
- СБД-ийн 9-р хорооны нутаг дэвсгэр иргэн “Б” /эр.35н/- нь 01-р сарын 16-ны 22 цагийн орчимд Баянбүрдийн автобусны буудал дээр үл таних хүмүүст Хятад улсад үйлдвэрлэсэн гар утас, өмсөж явсан гутал зэрэг эд зүйлийг ЧД-ийн оршин сууг А гэгч /эр.33н/ нь согтуугаар бусадтай бүлэглэн зодож дээрэмдсэнийг СБД-ийн ЦХийн алба хаагчид илрүүлсэн байна.
- СБД-ийн 11-р хороонд 01-р сарын 16-ны 18 цагийн орчимд иргэн “Б” /эр25н/-г явж байхад нь СБД-т оршин суух “Х” /30н,эр/-нь согтуурсан үедээ бусадтай бүлэглэн зодож, Nokia-6070 гар утсыг нь дээрэмдсэнийг СБД-ийн ЦХийн алба хаагчид илрүүлсэн байна.
- СБД-ийн 1-р хорооны нутаг дэвсгэрт 01-р сарын16-ны 14 цагийн орчимд иргэн “Б” /эр.14н/-г 20-25 орчим насны үл таних 2 залуу айлган сүрдүүлж орцонд оруулан Iphone-4 маркийн гар утас, 3300 төгрөгөө дээрэмдүүлснийг хэргийг СБД-ийн цагдаагийн хэлтэс шалгаж байна.
Тиймээс оройн цагаар бага насны хүүхдийг ганцааранг нь явуулахгүй байх болон үнэтэй гар утас, эдлэл хэрэглүүлэхгүй байхыг цагдаа нар сэрэмжлүүллээ. Мөн орцонд дээрмийн хэрэг гарч байгаа тул СӨХ-дод орцондоо код бүхий хаалга суурилуулах хэрэгтэйг мөн уриалж байв.
А.Баярмаа
Сэтгэгдэл ( 0 )