Улаанбаатар хоттой эгч дүүс хотын харилцаа тогтоосон Японы Миязаки мужийн Мияконожоо хот дахь Мияконожоо Техник, технологийн мэргэжлийн сургууль нь ялимгүй салхинд ч хөдлөх салхин цахилгаан үүсгэгчийг зохион бүтээж, түүнийгээ Монголд үйлдвэрлэж Монголын малчин айл өрхөд нэвтрүүлэх төслийн ажлыг 20 гаруй жилийн турш хийж ирсэн. Тэгвэл тус сургуулийн энэхүү үйл ажиллагааг Япон улсаас Монгол улсад суугаа Элчин сайдын яам өндрөөр үнэлж, төслийн гол хүн болох тус сургуулийн профессор К. Кавасаки-д Элчин сайдын нэрэмжит өргөмжлөл олгожээ.

Сэтгэгдэл ( 0 )