Сар шинийн баяр дөхөж манай улсын иргэд урд хөршийг зорих нь ихэсчээ. Харин Эрээнээс хямд төсөр бараа бүтээгдэхүүн худалдаж авахыг хүссэн иргэд ижил төрлийн барааны үнийн зөрүүгээс болж худалдаж авсан бараагаа буцаах нь элбэг байдаг аж. Эл байдлыг хятадууд овжиноор ашиглаж бараа таваараа буцаан аваад тооцоо хийхдээ хуурамч юань өгдөг байна. Монголоос очиж буй иргэдийн тухайд хуурамч гэдгийг нь тэр бүр мэддэггүй ба хуурамч юань гэдгийг нь мэдсэн иргэдийг хятадууд “Чи хуурамч юань авч ирсэн байна. Цагдаад өгнө” хэмээн айлган сүрдүүлж “дээрэмддэг” байна. Тиймээс урд хөршийг зорьж байгаа иргэд юань нэг бүрийн серийн дугаарыг бичиж аван буцаалт хийсэн тохиолдолд үүнийгээ ашиглахыг цагдаагийн газраас сануулж байгаа юм.

Сэтгэгдэл ( 0 )