Хурандаа Б.Галдааг сольжээ

Автор | Zindaa.mn
2013 оны 01 сарын 18

УЕП-ын дэргэдэх Мөрдөн байцаах албаны дарга, хурандаа Б.Галдаа үүрэгт ажлаа хүлээлгэн өгчээ. Тэрбээр энэ жил тэтгэвэртээ гарч байгаа юм байна. Тиймээс Б.Галдаа хурандаагийн оронд нийслэлийн прокурорын газрын Мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих хэлтсийн дарга П.Пүрэвцогтыг түр томилжээ. П.Пүрэвцогт нь нийслэлийн прокурорын газрын Мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих хэлтсийн даргаар ажиллахаасаа өмнө ТЕГ-ын Мөрдөн байцаах хэлтсийн даргаар ажиллаж байсан аж.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top