О.Цолмон Хууль зүйн сайд Х.Тэмүүжинг занав

Автор | Zindaa.mn
2013 оны 01 сарын 18

Хууль зүйн сайд Х.Тэмүүжинг захидлаар болон утсаар дарамтлах мессежүүд сүүлийн өдрүүдэд ихээр ирэх болжээ. Хэдэн сарын өмнөх ШШГЕГ-ын дарга асан, бригадын генерал М.Ганхүүгийн эхнэр Н.Нарантуяа захидлаар дарамтласан эзнээр тодорч байсан бол өдгөө мессэжээр дарамтласан эмэгтэйгээр Н.Энхбаярын гэргий О.Цолмон тодров. Тэрбээр Х.Тэмүүжин сайд руу 99102177 гэх утаснаас мессеж бичсэн бөгөөд “Чамайг занаж байгаа ээжүүд нэмэгдэж байх юм. Чи яасан зоригтой юм бэ. Ийм зоригтой хүн хүнтэй сууж хүүхэд гаргаж болдоггүй л юм даа. Хүүхдүүдээ бодохгүй байгаа юм уу, тоохгүй байгаа юм уу. Ямар их нулимс уудаг юм бэ. Энэ нулимсанд чи биш, чиний хүүхдүүдэд унана даа. Чамд хэн ч хэлсэнгүй гэж үү” гэсэн байна. 99102177 гэх дугаарыг Н.Энхбаярын эхнэр О.Цолмон барьдаг аж.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top