Иргэдийг анхаарал болгоомжтой байхыг сэрэмжлүүлж байна

Автор | Zindaa.mn
2013 оны 01 сарын 18

Сүүлийн өдрүүдэд цагдаагийн байгууллагад хулгайн хэрэг нэлээдгүй бүртгэгдэх болсон байна. Энэ сарын 16-ны өдөр л гэхэд хулгайн 22 хэрэг бүртгэгджээ.

Тухайлбал:

  • Баянгол дүүргийн 2-р хороо ТБД- Андуудын буудал дээр буухдаа  Э-ийн  халааснаас Сайтелийн  гар утасыг М хулгайлж авсныг илрүүлж  шалгаж байна.
  • ТБД Андуудын Хаан банкны салбард мөнгө тушаагаад СКАЙ М-750К гар утасаа  Т нь халааснаасаа алдсаныг  М хулгайлсныг илрүүлж шалгаж байна.  
  • БГД-2 Баруун 4 замаас ТБД Андууд орох замд 27 номерын автобусанд  халааснаасаа  Э нь Эйч ти си маркийн гар утасаа алдсаныг Б хулгайлсныг “Халаас” нэгдсэн арга хэмжээний хүрээнд илрүүлж шалгаж байна.
  • БГД-2 Саппорогоос ТБД Андуудын буудал дээр 12 номерийн автобуснаас буухдаа А нь  халааснаасаа Жи  мобайлын U-900  гар утасаа алдсаныг М  хулгайлсныг илрүүлж шалгаж байна
  • БЗД- 14 “Халдвартын автобусны эцсийн  буудал дээр Б нь  халааснаааас “Galaxy-Note” утсаа алдсаныг   С  бусадтай бүлэглэн хулгайлсныг  илрүүлэн  шалгаж байна
  • БЗД- 27 “Дарь эхийн хуучин эцсийн автобусны   буудал У-ийн цүнхнээс “Самсунг” утсыг  Ж   хулгайлсныг  илрүүлэн шалгаж байна.
  • БЗД- 27 “Дарь эхийн хуучин эцсийн автобусны   буудал дээр  М-ийн халааснаас “Нокиа-3110” утсыг  С  хулгайлсныг  илрүүлэн шалгаж байна
  •  ЧД-3 “Урт цагааны урд Х-ийн халааснаас хар өнгийн Samsung  гар утсыг  Н хулгайлан авсныг  илрүүлэн шалгаж байна

 Дээрх хэргүүдийг харъяа цагдаагийн газрууд шалгаж байгаа юм. Тиймээс иргэд хулгайн гэмт хэрэгт өртөхөөс сэргийлж, анхаарал болгоомжтой байхыг сэрэмжлүүлж байна.

 Н.Батаа

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top